Беларусь улсруу олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэгчдийн анхааралд!
Беларусь Улсын нутгаар олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гадаадын тээвэрлэгчдийг хил нэвтрэх хоёр цэгийн хооронд батлагдсан улсын чанартай автозамаар тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн тээвэрлэгчид тус улсад нэвтрэн орсон өдрөөс хойш нэг өдрийн дотор гарах шаардлагатай бөгөөд амрах, хооллох, автотээврийн хэрэгсэлд түлш авах зорилгоор зөвхөн тусгайлан заасан зогсоолуудад зогсохыг зөвшөөрсөн байна. Амрах, хооллох, шатахуун түгээх цэгүүд болон батлагдсан маршрутыг ЭНД дарж харна уу. Мэдээллийн эх сурвалж Беларусь Улсын ЭСЯ.
МАТНХолбоо