
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧ, ТЭЭВЭРЛЭГЧДИЙН АНХААРАЛД
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧ,
ТЭЭВЭРЛЭГЧДИЙН АНХААРАЛД
“Гаалийн байгууллагын эрх хэмжээг тодорхой бараагаар хязгаарлах тухай” Гаалийн ерөнхий газрын 2020 оны А/42 дугаартай тушаалаар мах, махан бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгчээр гүйцэтгүүлэхээр зохицуулсан байна. Тушаалыг ЭНД дарж үзнэ үү.
Гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч гэдэгт дараах 2 төрлийн эрхийн аль нэгийг нь авсан тээвэрлэгчийг ойлгоно. Үүнд:
– ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөлтэй
– “Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч”-ийн эрхтэй
Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо
—–о0о—–