
БНБеларусь улсаар тээвэрлэлт гүйцэтгэгчдийн анхааралд
БНБеларусь улсаар тээвэрлэлт гүйцэтгэгчдийн анхааралд
Беларусь Улс цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгсэлд цахим лац зүүх, гадаадын тээврийн хэрэгслүүд тусгайлан тогтоосон автозам, автозогсоол болон шатахуун түгээх станцаар үйлчлүүлэх, мөн тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэн орсноос хойш 1 өдрийн дотор гарах зэрэг хоригийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цуцалсан байна.
Энэхүү шийдвэр нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж байна.
Эх үүсвэр: Москва дахь Олон улсын автотээврийн холбооны төлөөлөгчийн газар (IRU Moscow office).