
ТИР тээвэрчдийн анхааралд
Олон улсын тээврийн жолоочоос ковид илэрсэнтэй холбогдуулан тус холбооноос мэдээллийг нягтлан тодрууллаа. Уг тохиолдол нь ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх эрх бүхий байгууллагуудын жолоочоос биш, олон улсын энгийн тээвэрлэлт гүйцэтгэдэг тээврийн компанийн жолоочоос илэрсэн байна. Иймд цаашид жолооч, тээврийн хэрэгсэл, тээврийн бичиг баримттай харьцахдаа эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж, хяналтаа сайжруулан хариуцлагатай ажиллана уу.
МАТНХолбоо