Туршилтийн тээвэр амжилттай болж дууслаа.
#Гадаадын тээврийн хэрэгслийн ачаатай хагас чиргүүлийг монголын тээврийн хэрэгслийн чирэгч толгойнд залган татан авах 2 удаагийн туршилтийн тээвэр АМЖИЛТТАЙ болж дууслаа.
#Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-ын хилийн Хиагт боомтод ирсэн гадаадын тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн хилийн Алтанбулаг боомтын шар бүсэд оруулан хагас чиргүүлийг нь монголын тээврийн хэрэгслийн чирэгч толгойнд залган Улаанбаатар хотруу татах ажлыг ЗТХЯ, ЭМЯ, ГХЯ, ХХЕГ, ГЕГ, МХЕГ, АТҮТ, МҮХАҮТ, МАТНХ, МТЗНХ, Эм, эмнэлгийн хэрэгсэл хангамжийн Эм холбоо нар хамтран зохион байгуулав.
#Тээвэрлэлтийг монголын ТИР тээвэрлэгч байгууллагын 29 чирэгч толгойгоор гүйцэтгэлээ.
#Хамтран ажилласан Төрийн захиргааны байгууллага, ТББ, ААН болон жолооч нартаа баярлалаа.