ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД
ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД
ОХУ-ын улсын нутаг дэвсгэрт гадаадын тээвэрлэгч тээвэрлэлт гүйцэтгэх явцдаа зөрчил гаргасан тохиолдолд тухайн зөрчилтэй холбогдуулан оногдуулсан торгуулийг төлөх хүртэл тээврийн хэрэгслийг ОХУ-ын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Хэрэв тухайн тээврийн хэрэгслээр өмнө нь ОХУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэлт гүйцэтгэх явцдаа замын хөдөлгөөнтэй холбоотой зөрчил гаргасан нь тогтоогдвол мөн холбогдох торгуулийг төлсний дараа ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарах боломжтой болох юм.
Иймээс тээвэрлэлт гүйцэтгэхдээ холбогдох дүрэм журмын мөрдөж ажиллахыг хүсье.