Холбооны Ерөнхийлөгчийн Мэндчилгээ

2017-04-04


ID8es56Q3gzGZGZ.jpg

Монголын Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбооны вэб сайтад зочилж буй эрхэм Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол оронд өнгөрсөн XX зууны эхэн хүртэл ачаа барааг хол ойрын замд ердийн хөсгөөр, элч төлөөлөгч, шуудан харилцааг морин өртөөгөөр гүйцэтгэсэээр ирсэн билээ. Тэр үед атан тэмээ, амбан шар хөллөсөн аралтай тэрэгний дугуйгаар болон агт морьдын туурайгаар ханзарч зурайсан зөрөг замтай байлаа. Улс орон даяар тийм уламжлалт нөхцөл байдал дагнасан үед буюу 1925 онд Монголын анхны автотээврийн байгууллага “Монгол тээх нэвтрүүлэх газар” хэмээх нэр хаягтай байгуулагдаж анхны ачаа бараа, хүн, шуудан бичгийг автомашинаар зөөвөрлөн хүргэх эхлэл тавигдсан билээ. Тэр цаг үеэс эхлэн Монгол улсад автотээврийн салбар улам өргөжин бэхжихийн хамтаар агаарын тээвэр, төмөр зам, усан замын тээврийн төрлүүд үүсч бүрэлдсэн юмаа.

Г.БАТХҮҮ

 

 

 

Хамтран ажилладаг байгууллагууд