"Алтан Жолоо" 2017

2017-12-28


“АЛТАН ЖОЛОО-2017” наадам 12 дугаар сарын 20-ны өдөр

 амжилттай болж өнгөрлөө

Автотээврийн салбарын тухайн жилийн ажлыг дүгнэн, салбарт үйл ажиллагаагаараа тэргүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, тээвэрчдийг шалгаруулан шагнаж алдаршуулах, салбарын нэр хүндийг өндөрт өргөх зорилгоор Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооноос жил бүр уламжлал болгон “Алтан Жолоо” наадмыг  зохион байгуулдаг юм.

            Энэхүү наадамд автотээврийн салбарын үйл ажиллагааны чиглэл тус бүрээр ажил үйлчилгээгээрээ бусдыгаа хошуучилсан тэргүүний байгууллагын төлөөлөл, шилдэг ажилчид, алдар гавъяатнууд, ахмад буурлууд, эрдэмтэн докторууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцдог уламжлалтай. Өөрөөр хэлбэл автотээврийн салбарын үе үеийн төлөөлөл уг наамдамд хүрэлцэн ирж оролцдог бөгөөд удаан уулзалдаагүй  найз нөхдүүд уулзаж хуучнаа дурсаж, хойч үедээ сургамжаа айлдаж, тухайн жилийнхээ ажлын үр дүнг дүгнэж амжилтаараа бахархах тийм уур амьсгалыг бүрдүүлж өгдөгөөрөө онцлогтой юм. 

            Энэхүү удаагийн “Алтан Жолоо” наадмын үйл ажиллагаанд Монголын Автотээвэрчдийн Холбооны Ерөнхийлөгч Г. Батхүү, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, МАТНХ-ны удирдах зөвлөлийн тэргүүлэгчид, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Автотээвэрчдийн Ахмадын холбоо, Авто инженерүүдийн холбоо, Нийслэлийн  тээврийн газар, Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон зорчигч, ачаа тээвэр, засвар үйлчилгээ, машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд, ахмад тээвэрчдийн төлөөллүүд хүндэт зочноор оролцлоо.

Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооноос олгодог

шагналаар шагнуулагсад

Манлай Тээвэрчинодонгоор:

1.    Ш.Норовсамбуу - ахмад тээвэрчин

2.    Б.Сосорбарам - ахмад тээвэрчин

3.    О.Гомбо - ахмад тээвэрчин

4.    Л.Ганболд - ахмад тээвэрчин

5.    Д.Дагвабазар - ахмад тээвэрчин

Манлай тээвэрчин цол тэмдгээр:

1.    С.Ганболд - МАТНХолбооны  Удирдах зөвлөлийн тэргүүлэгч

2.    Ч.Энхбат - МАТНХолбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч  

3.    Ц.Цэвэгжав - ШУТИС Механик тээврийн сургуулийн багш

4.    Н.Мягмаржав - ШУТИС Механик тээврийн сургуулийн багш

5.    Ч.Сахъяажав -“Мяралзаа” ХХК- ийн жолооч

6.    А.Нямсүрэн -“ДЮЦ” ХХК- ийн жолооч

7.    Г.Цогжавхлан -“Зэлтэрийн зам” ХХК- ийн жолооч

8.    Б.Ганчимэг - “Вип такси сервис” ХХК- ийн захирал

9.    Ц.Энхтайван - Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн хяналтын үзлэгийн инженер

10. Р.Батмэнд - “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн дуудлагын төв хариуцсан менежер

11. Б.Үл-Үзэгдэгч - Дархан-Уул аймаг, Анд автосервис, “Андын хүлэг” ХХК-ийн жолооч

12. Ц.Лхам-Янжин -“Авто-Мастер төв” ХХК-ийн жолооч

13. Э.Өрлөгнаран -“Гайхарь” ХХК- ийн жолооч

14. Б.Батбаясгалан - “Идрэс гэст хаус” ХХК-ийн жолооч

15. Б.Өлзийхүү - Өмнөговь аймгийн  Автотээврийн төвийн хяналтын үзлэгийн инженер

16. О.Бат-Ирээдүй - Баянхонгор аймгийн “Тээвэрчин“ хоршооны дарга

“Манлай байгууллага” батламжаар:

1.      “Ач буян трэвел” ХХК - Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлээр /нийслэлээс/

2.      “Шар зам ирээдүй” хоршоо - Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлээр /орон нутгаас/

3.      “Cутайн Буянт” ХХК – Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн чиглэлээр

4.      “Авто-мастер төв” ХХК – Орон нутгийн нийтийн зорчигч тээврийн чиглэлээр

5.      “Мөнх такси” ХХК - Таксийн үйлчилгээний чиглэлээр

6.      “Нью жуулчин турс” ХХК - Жуулчин тээврийн чиглэлээр

7.      “Норд Транс” ХХК - ТИР горимын тээвэрлэлтийн чиглэлээр

8.      ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний алба - Төрийн үйлчилгээний чиглэлээр

9.      Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв - Техникийн хяналтын чиглэлээр

10.   “Буянт-Оюу” ХХК-ийн UB Auto Center - Авто үйлчилгээний чиглэлээр /нийслэлээс/

11.   “Андын хүлэг” ХХК-ийн Анд авто сервис - Авто үйлчилгээний чиглэлээр /орон нутгаас/

“Хүндэт Өргөмжлөл”- өөр:

1.    Б. Санжжав – “Андын Хүлэг” ХХК-ийн засварчин

2.    Д.Буянхүү – Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга

3.    Б.Цолмон – “Монкара” ХХК-ийн жолооч

4.    П.Даваасүрэн – “Идрэс гэст хаус” ХХК-ийн жолооч

5.    Н.Алтансүх – “Жавхлант хийморь” хоршооны жолооч

6.    Б.Мөнгөнбагана – “Улаанбаатар Такси” ХХК- ийн  автын инженер

7.    Х.Жанарбек - “Газрын Од” ХХК- ийн жолооч

 

МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

Хамтран ажилладаг байгууллагууд