Зорилго

2017-04-04


Холбооны үндсэн зорилго нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэх, автотээврийн хөгжлийн стратегийг боловсруулах болон үндэсний, улс хоорондын автотээврийн харилцааны хууль эрх зүй, бодлого, шийдвэрт тээвэрчдийн ашиг сонирхлыг тусгуулах, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчлэх хүрээг өргөжүүлж автотээврийн салбарыг тогтвортой хөгжүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, автотээвэр эрхлэгч гишүүдийнхээ мэргэжил, хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, улс орны автотээврийн хөгжлийн хэтийн хандлага, үзэл баримтлал, стратегийг боловсруулах, маркетингийн үйл ажиллагааг өргөжүүлж, менежментийн шинэчлэлийн хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

 

Үндсэн чиглэл:

  • Тээврийн салбарын хөгжлийн хэтийн хандлага, үзэл баримтлал, менежментийн шинэчлэл, маркетингийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх замаар тээвэрлэлтийн үр ашигтай үйл ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй оролцох;
  • Автотээвэр эрхлэгчдийг мэргэшүүлэн сургах, олон улсын сертификат олгох, мэргэжлийн зэрэг дэв олгох зэрэг давтан сургалтын тогтолцоог бий болгох хэрэгжүүлэх, тээврийн ажиллагсадын бүх хүрээ түвшинд менежмент маркетинг, үнэлгээ шинжилгээний чиглэлээр тусгай хөтөлбөрөөр сургалт явуулах;
  • Олон улсын автотээвэрт гаалийн хяналтын /ТИР Карней/ дэвтэр ашиглан оролцох тухай гаалийн конвенцийн дагуу хийгдэж байгаа тээвэрлэлтийн баталгаа, хариуцлагыг хүлээж ажиллах;
  • Олон улсын болон дотоодын тээврийн харилцаанд тээвэрлэлтийг зохион байгуулах, зохицуулах, шууд харилцаа тогтоох, хамтран аж ахуйн нэгж байгуулах асуудлаар гэрээ хэлэлцээр хийх, дотоодын хууль, дүрэм боловсруулахад оролцох, саналаа тусгуулах, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;
  • Хот хоорондын тээвэр, Улаанбаатар хотын автотээврийн ажил үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр Зам,Тээврийн яам, Авто тээврийн Үндэсний Төв, Нийтийн Тээврийн газар, аймгуудын тээврийн албадтай үйл ажиллагаагаа уялдуулан явуулж, гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллах, төрийн зохицуулалтын үүргээс зарим ажил үйлчилгээний ачааллыг хөнгөвчлөн, хамтын үүрэг хариуцлага хүлээж ажиллах;

Хамтран ажилладаг байгууллагууд