Ачааны машин дээрх тэмдэг, тэмдэглэгээ нь юу илэрхийлдэг вэ?

Ачааны машин дээрх тэмдэг, тэмдэглэгээ нь юу илэрхийлж байгаа нь хүмүүст ихэвчлэн ойлгомжгүй байдаг ба энэхүү тэмдгүүд нь ихэвчлэн арилжааны зориулалттай том оврын ачааны машинууд дээр байдаг бөгөөд хяналтын байгууллагын ажилтныг мэдээллээр хангахад ашиглагддаг болно.
 
Эдгээр бүх тэмдэглэгээ нь зөвхөн Европын Холбооны орнуудад хүчинтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
 
 «L» үсэг нь «Larmarm Kraftfahzeuge» гэсэн үгний товчлол юм. Ачааны машин дуу чимээ багатайг илэрхийлдэг бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг 22.00-05.00 цагийн хооронд тээвэрлэлт гүйцэтгэхийг зөвшөөрдөг.
 
«G» үсэг нь «Gerauscharm Kraftfahzeuge» гэсэн үгний товчлол юм. Дээр дурьдсан «L» тэмдэгтэй яг ижил утгатай бөгөөд гол ялгаа нь Германд биш Австри Улсад хэрэглэгддэг.
«3/4/5/6» эсвэл «III/IV/V/VI» гэсэн тоо нь тухайн тээврийн хэрэгсэл экологийн аль састандартад нийцэж байгааг заана. Euro 3/Euro 4/Euro 5/Euro 6.
 
«U» эсвэл «E» үсэг нь «Umwelt» эсвэл «Environment» гэсэн үгний товчлол юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь экологийн евро 2 стандартад нийцэж байгаа бөгөөд 80 Дб-ээс ихгүй дуу чимээтэй гэдгийг илэрхийлнэ. Хүний ярианы дуу чимээ нь 45 Дб юм.
«S» үсэг нь «Supergruеn/Green and Safe Lorry» гэсэн үгний товчлол юм. Дээр дурьдсан «U» тэмдгээс илүү дэвшилтэт хувилбар бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл жил бүр техникийн хяналтын үзлэгт хамрагддаг гэдгийг илэрхийлнэ.