Зөвшөөрлийн бичиг авахад бүрдүүлэх материал

2018-06-22


ОХУ-ын зорчигч тээврийн нэг удаагийн зөвшөөрлийн бичгийг зөвхөн жуулчин тээврийн гэрээтэй аж ахуйн нэгж байгууллагын том болон дунд оврын тээврийн хэрэгсэлд олгож байгаа бөгөөд зөвшөөрлийн бичиг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.       Жуулчин тээвэрлэх гэрээтэй аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт (аялалын зорилго, хугацаа, маршрутыг тодорхой дурдах);

2.       Тээврийн хэрэгслиийн гэрчилгээний хуулбар;

3.       Жолоочийн жолооны үнэмлэхний хуулбар;

Жич: Зөвшөөрлийн бичгийн үнэ 15,000 төгрөгийг тус холбооны Худалдаа хөгжлийн банкин дахь 404005568 тоот дансанд тушааж төлбөрийн баримтыг хавсаргах эсвэл  холбооны байранд төлбөрийн цахим карт, Qpay аппликейшин ашиглан төлөх боломжтой.

Та зөвшөөрлийн бичиг авахаар ирэхдээ өмнө ашигласан зөвшөөрлийн бичгээ заавал авч ирж тушаана уу.

Улс хоорондын ачаа болон зорчигч тээврийн зөвшөөрлийн бичгийн олголт, түүнтэй холбоотой асуудлыг ажлын өдрүүдэд 13:30-16:30 цагийн хооронд шийдвэрлэнэ.

Дансны нэр: Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо.

Гүйлгээний утга: Зөвшөөрлийн бичгийн үнэ + тээврийн хэрэгслийн улсын дугаар

Хамтран ажилладаг байгууллагууд