ОХУ техникийн хяналтын үзлэгийг цуцлах тухай хуулийн төслийг баталлаа

ОХУ-Н ТӨРИЙН ДУМ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР НЬ БАТАЛЛАА

ОХУ-н Төрийн Думын Депутатууд хувийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг цуцлах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Уг хуулийн төслийг 403 гишүүн дэмжсэн байна.

Төсөл эцэслэн батлагдаж, хүчин төгөлдөр болсон тохиолдолд хувийн тээврийн хэрэгсэлтэй жолооч нар техникийн хяналтын үзлэгийг сайн дурын үндсэн дээр хийлгэх юм.

“Энэ шийдвэр нь олон автомашин эзэмшигчдийн амьдралыг өөрчлөх юм. Бид 50 сая орчим тээврийн хэрэгслийн тухай ярьж байна. Зорчигчид болон замын хөдөлгөөний бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор автобус, ачааны машин, таксийн тээвэрлэлтэд оролцогчдын хувьд юу ч өөрчлөгдөөгүй, урьдын адил техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах шаардлагатай болно” гэж Думын спикер Вячеслав Володин хурал дээр хэлэв.

Энэ үеэр тэр 4-өөс дээш насжилттай автомашин, мотоциклын эзэмшигчдэд худалдах, бүртгүүлэхдээ энэ журмыг мөн хэрэгжүүлэх шаардлагатайг тодрууллаа. 

Тайлбар бичигт техникийн гэмтэлтэй, гэхдээ хүчин төгөлдөр тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалтай тээвэр зам тээврийн осолд орох нь ховор байдаг. Түүнээс гадна ОХУ-ын нэгдэн орсон Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцод зөвхөн 3,5 тонноос дээш жинтэй ачааны автомашин болон автобус, тэдгээрийн чиргүүлийг заавал техникийн хяналтын үзлэгт хамруулна гэж заасан байдаг.

Өмнөх хуулиар 4-өөс дээш насжилттай тээврийн хэрэгслийн эзэмшигчид техникийн хяналтын үзлэгт тогтмол хамруулдаг байсан байна.

 

Эх сурвалж: ria.ru