Олон улсын тээвэрлэлттэй холбоотой мэдээлэл авах зааварчилгаа

2019-01-30


БУСАД УЛС ОРНЫ ОЛОН УЛСЫН ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Олон улсын автотээврийн холбоо (IRU) нь тээврийн үйл ажиллагаа, төлөвлөлтийг оновчтой зохион байгуулахад жолооч, тээвэрчдэд туслах зорилгоор мэдээллийн сан бүрдүүлж иргэд, тээвэрчдийг мэдээллээр ханган ажилладаг.

Тус мэдээллийн сан нь 90 гаруй улсын ТИР тээвэрлэлтэд нээлттэй гаалийн боомт, тээврийн хэрэгсэл, ачаанд тавих  болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын зэрэг 90-ээд эрх зүйн, техникийн болон практик шаардлага, мэдээллийг агуулсан болно.

Та бүхэн олон улсын тээвэрлэлт гүйцэтгэхдээ Олон улсын автотээврийн холбоо (IRU)-ны мэдээллийн төвийн  https://www.iru.org/apps/infocentre-app холбоосоор орж тухайн улс орнуудын тээвэрлэлттэй холбоотой өөрт шаардлагатай мэдээллийг авч ажиллана уу.

Ty4KoawNbP8dBnJ.jpg

---оОо---

Хамтран ажилладаг байгууллагууд