Монгол Улсын засгийн газар, бүгд найрамдах хятад ард улсын засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай монгол улсын зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Бүгд Найрамдах Хятад ард улсын зам тээврийн яам хоорондын протокол

2017-03-31


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

ХООРОНДЫН АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ,

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ

ХООРОНДЫН ПРОТОКОЛ

 

 

Монгол Улсын Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зам Тээврийн яам (цаашид Талууд” гэх)

Хоёр улсын ард түмний найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын хооронд авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг улам хөгжүүлэх зорилгоор 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээр” (цаашид “Хэлэлцээр” гэнэ)-ийг үндэслэн,

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Эрх бухий байгууллага болон түүнээс эрх олгогдсон байгууллага

Хэлэлцээр болон энэхүү Протоколд заасан эрх бүхий байгууллага нь Монгол Улсын хувьд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, эрх олгогдсон байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Автотээврийн газар байна.

Хэлэлцээр болон энэхүү Протоколд заасан эрх бүхий байгууллага нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хувьд Зам тээврийн яам, эрх олгогдсон байгууллага нь Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Шиньжан Уйгурын Өөртөө Засах Орны Зам, харилцааны танхимууд байна.

Хэлэлцэн тохирогч нэг талын дээр дурдсан эрх бүхий болон эрх олгогдсон байгууллагын нэрэнд өөрчпөлт орсон тохиолдолд өөрчлөлт орсноос хойш ажлын 5 хоногийн дотор Хэлэлцэн тохирогч нөгөө талын эрх бүхий байгууллага, эсхүл эрх олгогдсон байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

Хоёрдугаар зүйл

Зөвшөөрлийн бичиг баримтын ангилал. Төрөл

Зөвшөөрлийн бичиг баримтыг “Олон улсын тээвэр хийх автомашины зорчих зөвшөөрөл” (цаашид “зорчих зөвшөөрөл” гэх) болон “Олон улсын тээвэр хийх автомашины онцгой зөвшөөрөл” (цаашид “онцгой зөвшөөрөл” гэх) гэж ангилах бөгөөд эдгээр зөвшөөрлийн бичиг баримт нь тухайн жилдээ хүчинтэй байна.

Зорчих зөвшөөрөл нь А, А-С, В, С, D гэсэн 5 төрөлтэй байна:

1) А төрлийн зорчих зөвшөөрөл нь зорчигчдын тогтмол тээвэр хийх автомашинд хэрэглэх бөгөөд олон удаа хил нэвтрэхэд хүчинтэй;

А-С төрлийн зорчих зөвшөөрөл нь тогтмол тээврээр зорчигчийн ачааг тээвэрлэх автомашинд хэрэглэх бөгөөд олон удаа хил нэвтрэхэд хүчинтэй;

В төрлийн зорчих зөвшөөрөл нь зорчигчдын тогтмол бус тээвэр хийх автомашинд хэрэглэх бөгөөд олгосон өдрөөс эхлэн 30 хоногийн дотор зөвхөн нэг удаа хил нэвтрэхэд хүчинтэй;

С төрлийн зорчих зөвшөөрөл нь байнгын ачаа тээвэр хийх автомашинд хэрэглэх бөгөөд олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн дотор олон удаа хил нэвтрэхэд хүчинтэй;

D төрлийн зорчих зөвшөөрөл нь түр хугацааны ачаа тээвэр хийх автомашинд хэрэглэх бөгөөд олгосон өдрөөс эхлэн 30 хоногийн дотор зөвхөн нэг удаа хил нэвтрэхэд хүчинтэй;
Онцгой зөвшөөрөл нь Е, F гэсэн 2 төрөлтэй байна:

Е төрлийн онцгой зөвшөөрөл нь Хэлэлцэн тохирогч нэг талын автомашины оврын хэмжээ, бүрэн жин болон нэг тэнхлэг дээрх ачаалал нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын техникийн стандартад заасан ачаа тээвэрлэлтийн хэмжээнээс хэтэрсэн, эсхүл зам. тээврийн техникийн стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн, задалж болдоггүй ачааг тээвэрлэх автомашинд хэрэглэх бөгөөд зөвхөн нэг удаа хил нэвтрэхэд хүчинтэй;

F төрлийн онцгой зөвшөөрөл нь аюултай ачааг тээвэрлэх автомашинд хэрэглэх бөгөөд зөвхөн нэг удаа хил нэвтрэхэд хүчинтэй.

Зөвшөөрлийн бичиг баримтын загваруудыг 1 дүгээр Хавсралтаар тодорхойлов.

 

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Зөвшөөрлийн бичиг баримтын зохицуулалт

1.Зорчих зөвшөөрлийг харилцан солилцох хэлбэрээр олгох бөгөөд Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллага болон эрх олгогдсон байгууллагууд Хэлэлцээрийн 17 дугаар зүйлд заасан уулзалтын үеэр дараа жилд хэрэглэх зорчих зөвшөөрлийг харилцан адил байх зарчимд тулгуурлан тэнцүү тоогоор тогтоож, солилцох тодорхой хугацаа, газрыг хэлэлцэн тохирно. Хоёр талын эрх опгогдсон байгууллагууд хэлэлцэн тохирсон тоогоор зорчих зөвшөөрлийг жил бүрийн сүүлчийн хагаст солилцож, Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тээвэрлэгчид олгоно.

2.Зорчих зөвшөөрлийн тоо хүрэлцэхгүй болсон тохиолдолд тухайн талын эрх олгогдсон байгууллага нь зорчих зөвшөөрөл нэмж авах хүсэлтээ нөгөө талын эрх олгогдсон байгууллагад бичгээр гаргана. Нөгөө талын эрх олгогдсон байгууллага нь уг хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор хариу өгнө.

3.Онцгой зөвшөөрлийг хүсэлт гаргах замаар авах бөгөөд Хэлэлцэн тохирогч нэг талын тээвэрлэгч нь өөрийн талын эрх олгогдсон байгууллагаараа дамжуулан нөгөө талын эрх олгогдсон байгууллагад зөвшөөрөл авах хүсэлтээ бичгээр гаргана. Хүсэлтэд тээврийн маршрут, тээвэрлэлт гүйцэтгэх хугацаа, ачааны нэр, төрөл зэрэг мэдээллийг тусгаж, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хооронд байгуулсан гэрээг хавсаргана.

Нөгөө талын эрх олгогдсон байгууллага тухайн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор өөрийн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзэж хариу өгнө. Онцгой зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд зөвшөөрлийг нөгөө талын эрх олгогдсон байгууллагаар дамжуулан тээвэрлэгчид олгох эсхүл зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн тухайгаа нөгөө талын эрх олгогдсон байгууллагад мэдэгдэж, тээвэрлэгчид шууд олгож болно.

4.Зөвшөөрлийн бичиг баримт нь Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллага болон эрх олгогдсон байгууллагын тамгатай байх бөгөөд эрх олгогдсон байгууллагын удирдах албан тушаалтан гарын үсэг зурж, олгогч байгууллагын хариуцах хүн олгосноор хүчинтэй болно.

5.Нэг автомашинд нэг зөвшөөрлийн бичиг баримт олгож, заасан хугацаанд хэрэглэх бөгөөд өөр автомашинд шилжүүлэхийг хориглоно.

6.Хэлэлцэн тохирогч нэг талын тээвэрлэгч Хэлэлцээрийн 5 дугаар зүйлд заасан тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд тухайн талын эрх олгогдсон байгууллага нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын эрх олгогдсон байгууллагад бичгээр урьдчилан мэдэгдэнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Тээврийн машрут

Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллага болон эрх олгогдсон байгууллагууд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг үндэслэн Хэлэлцээрийн 17 дугаар зүйлд заасан уулзалтын үеэр тээврийн маршруттай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Нэг тал нь уулзалт хийхээс 60-аас доошгүй хоногийн өмнө тээврийн маршрут нээх судалгаа, тооцоо бүхий үндэслэл, үнэлгээ дүгнэлтийн талаарх баримт бичгийг нөгөө талдаа хүргүүлнэ.

Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллага болон эрх олгогдсон байгууллагууд нээхээр төлөвлөж буй тээврийн маршрут нээх судалгаа, тооцоо бүхий үндэслэл, үнэлгээ дүгнэлтийн талаарх баримт бичгийг хоёр талын холбогдох байгууллагаар хийлгэж болох бөгөөд дараагийн уулзалтаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хоёр талын эрх олгогдсон байгууллагууд уулзалтаар тээврийн маршрут нээхээр тохиролцсоноос хойш 60 хоногийн дотор тухайн тээврийн маршрутыг нээх тодорхой хугацаа, тээвэрлэгч, автомашины тоо, эхлэх цэг, нэвтрэх боомт, дамжин өнгөрөх газар, дундын зогсоол, хүрэх цэг, тээвэрлэлтийн давтамж, үнэ зэргийг албан бичиг солилцож тогтооно.

Хэлэлцэн тохирогч нэг талын автомашин Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтэрсний дараа Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий баигууллага, эсхүл эрх олгогдсон байгууллагуудын тохиролцсон тээврийн маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэнэ.

Тээвэрлэлтийн явцад зам тээврийн осол гарсан, байгалийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас тээврийн автомашин заасан тээврийн маршрутаар явах боломжгүй болсноос бусад тохиолдолд өөр замаар явж болохгүй бөгөөд хоёр талын хэлэлцэн тогтсон зогсоолд автомашинаа зогсоож, зорчигчдыг суулгаж, буулгах болон ачааг ачиж, буулгана.

 

ТАВДУГААР ЗҮЙЛ

Бичиг баримт, ялгах тэмдэг

Хэлэлцэн тохирогч нэг талын тээврийн автомашины жолооч Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт зорчихдоо дараахь бичиг баримтыг биедээ болон автомашиндаа авч явна:

Өөрийн улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэх;
Өөрийн улсын хүчин төгөлдөр гадаад паспорт, холбогдох виз болон хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон хүчинтэй хил нэвтрэх бичиг баримт;
Зорчих зөвшөөрөл, эсхүл онцгой зөвшөөрөл; (Хэлэлцээрийн 4 дүгээр зүйлд заасан тээврийн автомашинд хамаарахгүй);
Зорчигчдын нэрсийн жагсаалт бүхий дагалдах хуудас, эсхүл ачааны дагалдах хуудас (Дагалдах хуудасны загваруудыг 2 дугаар Хавсралтаар тодорхойлов);
Хэпэлцээрийн 14 дүгээр зүйлд заасан заавал даатгуулах даатгалд даатгуулсан
гэрчилгээ;

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
Техникийн аюулгүй байдлын хяналтын гэрчилгээ;
Автомашины улсын дугаар
2.Хэлэлцэн тохирогч талуудын тээвэр хийх автомашины харагдахуйц хэсэгт олон улсын авто замын тээвэр хийж буй тухайн улсын ялгах тэмдгийг байрлуулсан байна. Монгол Улсын ялгах тэмдэг нь МGL, БНХАУ-ын ялгах тэмдэг нь СНN байна. (Ялгах тэмдгийн загварыг 3 дугаар Хавсралтаар тодорхойлов).

3.Зорчигчдын тогтмол тээвэр хийх тээврийн автомашин нь зорчигч тээврийн зохих таних тэмдэгтэй байна (Таних тэмдгийн загварыг 4 дүгээр Хавсралтаар тодорхойлов).

 

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Зорчигч тээвэр

 

Тээвэрлэгч нь хоёр улсын хооронд тогтмол болон тогтмол бус зорчигч тээвэрлэлтийг Хэлэлцээрийн 10 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.

Зорчигчдын тогтмол болон тогтмол бус тээвэрт зорчигчийн зорчих тасалбар хэрэглэнэ. Тасалбарын загварыг 5 дугаар Хавсралтаар тодорхойлов.

Зорчигчдын тогтмол тээвэрт хэрэглэх зорчигчийн зорчих тасалбарын үнийг хоёр талын эрх олгогдсон байгууллага хэлэлцэн тогтооно.

Зорчигчдын тогтмол бус тээвэрт хэрэглэх зорчигчийн зорчих тасалбарын үнийг тээвэрлэгч тухайн үеийн зах зээлийн үнэ ханшид тулгуурлан өөрөө тогтоох бөгөөд тогтоосон үнийг өөр, өөрийн талын эрх олгогдсон байгууллагад мэдэгдсэнээр хэрэгжүүлнэ.

Зорчигч өөрөөсөө шалтгаалан тухайн аяллаар явж чадахгүйд хүрвэл

автомашин хөдлөхөөс 2 цагийн өмнө зорчигчийн зорчих тасалбараа буцааж, тасалбарын үнийг эргүүлэн авна. Энэ тохиолдолд зорчигчийн зорчих тасалбарын үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг үйлчилгээний хөлсөнд төлнө. Хэрэв заасан хугацаандаа тасалбараа буцаагаагүй бол уг зорчигчийн зорчих тасалбар хүчингүйд тооцогдоно. Тээвэрлэгчээс шалтгаалан тухайн аялал явахгүйд хүрвэл зорчигчийн зорчих тасалбарын үнийг бүрэн буцааж олгоно.

Зорчигч нь тээврийн замд өвдөх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэх газартаа очиж чадахгүй, өмнө нь буух шаардлагатай бол тээвэрлэгч нь замын үлдсэн зайд ноогдох зардлыг буцаан олгож, шаардлагатай тусламжийг үзүүлнэ. Энэ тохиолдолд үлдсэн зайд ноогдох зорчигчийн зорчих тасалбарын үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг үйлчилгээний хөлсөнд төлнө.

Хүүхдийн зорчих тасалбарын асуудлыг өөр, өөрийн улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Зорчигч нь 30 кг хүртэл жинтэй тээшийг үнэ төлбөргүйгээр биедээ авч явж болох бөгөөд энэ хэмжээнээс хэтэрсэн ачааг тусад нь тээвэрлэнэ. Ачааг тээвэрлэхдээ хоёр талын эрх олгогдсон байгууллага хэлэлцэн тогтоосон үнийн жишгийг баримтална.

Зорчигчдын тогтмол тээврийн зорчиж байгаа зорчигчдын ачааг битүү чингэлэг бүхий ачааны автомашинд ачиж, зорчигчдын тогтмол тээврийн автомашиныг дагалдуулж явуулна.

Авто зогсоолын ажилтан зорчигчдын ачаанд хууль тогтоомжийн дагуу үзлэг шалгалт хийх бөгөөд сэжиг бүхий ачаа, тээшийг онгойлгон шалгаж болно.
Амархан шатах, дэлбэрэх зэрэг аюултай ачаа, зорчигчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх болон ая тухтай байдлыг алдагдуулах зүйлс, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулах ачаа, тээшийг тээвэрлэх, биедээ авч автомашинд орохыг хориглоно.

 

ДОЛДУГААР ЗҮЙЛ

Ачаа тээвэр

Тээвэрлэгч нь хоёр улсын хоорондын байнгын болон түр хугацааны ачаа тээвэрлэлтийг Хэлэлцээрийн 11 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.

Байнгын болон түр хугацааны ачаа тээвэрлэлтийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. Ачаа тээвэрлэлтийн үнийг тээвэрлэгч, тээвэрлүүлэгч харилцан тохиролцож тогтооно. Үнийг тогтоохдоо өөрийн улсын дотоодын хууль тогтоомжид нийцүүлнэ.

Ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх автомашины оврын хэмжээ, бүрэн жин, нэг тэнхлэг дээрх ачаалал нь тээвэр хийгдэж буй талын дотоодын хууль, техникийн холбогдох стандартад нийцсэн байна. Хоёр улсын техникийн холбогдох стандартын шаардлага харилцан адилгүй тохиолдолд хоёр талын эрх бүхий байгууллага, эсхүл эрх олгогдсон байгууллагууд шийдэх арга замыг санаачлах бөгөөд энэ асуудлыг өөр, өөрийн талын холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

НАЙМДУГААР ЗҮЙЛ

Тээврийн хяналт. Үйлчилгээ

Олон улсын авто замын тээвэр гүйцэтгэж буй хоёр талын жолооч нь энэхүү Протоколын 5 дугаар зүйлд заасан холбогдох бичиг баримтыг биедээ болон автомашиндаа авч явах бөгөөд Хэлэлцээрийн 15 дугаар зүйлд заасны дагуу хяналт, шалгалтад хамрагдана.

Хоёр улсын хилийн боомтын хяналт, шалгалт, хорио цээрийн байгууллагууд Хэлэлцээрийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан зорчигчдын тогтмол тээврийн автомашинд эхний ээлжинд үзлэг, шалгалт хийнэ.

Хэлэлцэн тохирогч нэг талын жолооч болон тээврийн автомашин Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орох, автомашин эвдэрч саатвал тухайн талын эрх олгогдсон байгууллагад хандан туслалцаа авах хүсэлт гаргаж болно. Тухайн талын эрх олгогдсон байгууллага нь шаардлагатай туслалцааг цаг тухайд нь үзүүлнэ.

Хэлэлцэн тохирогч нэг талын жолооч болон тээврийн автомашин Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан тухай мэдээллийг тухайн талын эрх олгогдсон байгууллага хүлээн авмагц шаардлагатай тусламжийг нэн даруй үзүүлж, энэ талаар нөгөө талын эрх олгогдсон байгууллагад яаралтай мэдээлнэ. Зам тээврийн ослоос үүдсэн асуудлыг осол гарсан талын дотоодын хууль тогтоомж болон холбогдох бусад журмын дагуу шийдвэрлэнэ. Хэрэв осол гаргаад зугтаасан тохиолдолд хоёр талын холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, асуудлыг нэн даруй шийдвэрлэнэ.

 

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Мэдээлэл солилцох

Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллага, эсхүл эрх олгогдсон байгууллагууд өөрийн улсын авто замын тээвэртэй холбоотой хамаарах хууль тогтоомж, стандартад оруулсан өөрчлөлтийн талаар тухай бүрт нь харилцан мэдээлж байна.

Хоёр талын эрх олгогдсон байгууллагууд нь өөрийн улсын олон улсын авто замын тээвэр гүйцэтгэж буй тээвэрлэгч, тэдгээрийн автомашин. тээвэрлэсэн ачаа, зорчигчийн тоо хэмжээ, зөвшөөрлийн бичиг баримтын олголт, ашиглалт, хяналт, автомашины өөрчлөлтийн талаарх мэдээлэл болон нөгөө талын тээвэрлэгч Хэлэлцээр болон Протоколын заалтыг зөрчсөн байдал зэрэг мэдээллийг улирал тутамд харилцан солилцож байна.

 

АРАВДУГААР ЗҮЙЛ

Бусад

Хэлэлцээр болон энэхүү Протоколоор зохицуулаагүй бусад асуудлыг хоёр улсын хооронд байгуулсан бусад гэрээ, хэлэлцээр болон өөр, өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Талууд энэхүү Протоколд харилцан тохиролцсоны үндсэн дээр хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Протоколын салшгүй хэсэг болох бөгөөд тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох хэлбэр, хүчинтэй байх хугацаа нь энэхүү Протоколтой адил байна.

Энэхүү Протокол нь Талууд түүнд гарын үсэг зурж, Хэлэлцээрийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд түүний хүчинтэй хугацаа нь Хэлэлцээрийн хүчинтэй хугацаатай адил байна

Энэхүү Протокол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1992 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Бээжин хотноо байгуулсан “БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх тухай нарийвчилсан журам хүчингүй болно.

Энэхүү Протоколыг 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Бээжин хотноо монгол, хятад хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдэж, гарын үсэг зурсан бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.

 

 

 

 

Хамтран ажилладаг байгууллагууд