Олон улсын автотээврийн холбооны Академийн төсөл

2019-03-19


Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Олон улсын автотээврийн холбооны Академи (IRU Academy)-тай хамтран “Мэргэжлийн ур чадварын сургалт” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцоод байна.

Энэхүү төслийн хүрээнд дараах чиглэлээр сургагч багш бэлтгэх болно. Үүнд

1.    Аюултай ачаа

2.    Ачааг аюулгүй ачих, бэхлэх, тээвэрлэх, буулгах

3.    Тахограф – ажил амралтын горим

Сургалтанд хамрагдах хүмүүс дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.    Дээр дурьдсан сургалтын аль нэг чиглэлээр мэргэшсэн, эсвэл мэргэжлийн, эсвэл тодорхой мэдлэг, ажлын туршлагатай байх;

2.    Энэ сургалтын явцад болон цаашид англи хэл дээрхи мэдээллийг бие даан  судлаж, суралцагчдыг шинэлэг мэдээллээр хангах чадвартай байх;

3.    Автотээврийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх;

Сургалт англи хэл дээр явагдах бөгөөд гадаад хэлний сургалтын мэргэжлийн байгууллагаар бүртгүүлэгчдийн англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоолгож, шаардлага хангасан хүмүүсийг сургалтанд хамруулна.

 

Д/Д

Сургалтын нэр

Үргэлжлэх хугацаа

Тавигдах шаардлага

Сургалтын төлбөр

1

Аюултай ачаа

ажлын 5 хоног

татах

200,000₮

2

Ачааг аюулгүй ачих, бэхлэх, тээвэрлэх, буулгах

ажлын 2 хоног

татах

100,000₮

3

Тахограф – ажил амралтын горим

ажлын 2 хоног

татах

100,000₮

 

 

 

 

 

 

 

 

Бүртгүүлэгч хүсвэл 2 чиглэлээр суралцах боломжтой.

Сургалтын өмнө суралцагч бүртэй цаашдийн хамтын сургалтын үйл ажиллагааны талаар гэрээ байгуулна.

Холбооны зүгээс сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулахын тулд гэрээ байгуулсан суралцагч нарт сонгосон сэдвүүдээр нь сургалтын материал бэлтгэж урьдчилсан мэдээлэл өгөх сургалт зохион байгуулна.

Сургалттай холбоотой нийт зардлыг холбоо бүрэн хариуцаж байгаа бөгөөд суралцагчдаас авах сургалтын төлбөрийг сургалтын материалыг орчуулах болон хэвлэлийн зардалд зарцуулагдах болно.

 

Үндсэн сургалтыг энэ оны 6 дугаар сард зохион байгуулна.

Сургалтын бүртгэл 2019 оны 04 дүгээр сарын 01–10 -ны өдрүүдэд болно.

Тодруулах зүйлсээ 70118638, 80771114 утсуудаар сургалтын менежертэй холбогдож лавлана уу!

Бүрдүүлэх материалыг татах

 

ЗТАМБИнститут 2019 он

Хамтран ажилладаг байгууллагууд