Сургагч багшийн сургалт - 2019

2019-06-13


“Мэргэжлийн ур чадварын гэрчилгээ олгох

сургагч багш нарыг бэлтгэх” дэд төсөл

 

Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Олон улсын автотээврийн холбооны Академи хооронд байгуулсан Үйлчилгээний гэрээний дагуу “Мэргэжлийн ур чадварын гэрчилгээ олгох сургагч багш нарыг бэлтгэх” дэд төслийг мөн хэрэгжүүлж байна.

 

Энэ төслийн зорилго нь манай улсын автотээврийн салбарт олон улсын стандартын түвшинд сургагч багш нарыг бэлтгэж, цаашид тэдгээрийн тусламжтайгаар салбарын боловсон хүчний мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулахад оршино.

Манай улс хараахан нэгдэж ороогүй ч ирээдүйд зайлшгүй нэгдэж орох шаардлагатай олон улсын зарим гэрээгээр зохицуулагддаг ажил, үйлчилгээ, түүнд тавигдах шаардлагыг салбарын инженер, техникийн ажилтнуудад таниулж зааж сургах шаардлага байгаа бөгөөд эхний ээлжинд “Аюултай ачаа”, “Ачааг аюулгүй ачих, бэхлэх, буулгах”, “Тээврийн хэрэгслийн багийн гишүүдийн ажил, амралтын горим” гэсэн гурван чиглэлээр сургагч багш нарыг сургахаар Олон улсын автотээврийн холбооны Академийн багш нар ирж 2019 оны 6 дугаар срын 3–7 -ны өдрүүдэд тус холбооны дэргэдэх Зам, тээврийн ажиллагсадын мэргэжлийн боловсролын институт дээр сургалтуудыг зохион байгууллаа.

Сургагч багшийн сургалтанд Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Механик тээврийн сургууль, холбооны гишүүн автотээврийн байруулагуудаас нийт 13 ажилтан, багш нар хамрагдсан байна.FXivDjauuzdI1cd.JPG

SUF2F5reMKUWP4n.JPGHGTisxOmxIRjcze.JPG7tCGJNGnkung7hm.JPGImiF5a73dZaquW8.JPGlFiwnFOVSHDhI8u.JPGpzsJ7AlH3tmIbDB.JPGA3WZOZGEkrMGtgF.JPGb3v5s0WaFOl8qiv.JPGBDRGRWQGvI6Xs4b.JPGcysTJpMkyMFbq0u.JPG7HCL6YrWJfyAIgj.JPG5yz5MGVVr0jQdqt.JPGTFEoKcHKzTIpjKH.JPGK1mPJyP14F9yvri.JPGiKMswLFKKMC1oY1.JPGMCwMGoMe79AIsfV.JPG

Хамтран ажилладаг байгууллагууд