БНБеларусь, БНЭстони болон БНЛатви Улсын хилийн боомтуудын тухай мэдээлэл

БНБеларусь, БНЭстони болон БНЛатви Улсын хилийн боомтуудын тухай мэдээлэл

Украйны хямралтай холбоотойгоор Украйн Улс-ОХУ болон Украйн Улс-Беларусь Улсын хоорондох хилийн боомтууд хаагдсанаас үүдэн олон тооны тээвэрлэгчид тээвэрлэлтийн маршрутаа өөрчлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ нь тус бүс нутаг дахь улсуудын хилийн боомтуудад их хэмжээний ачааллыг үүсгэж байна.

Энэхүү хямрал эхлэхээс өмнө БНБелУлс – Европын холбоо (Латви, Литва, Польш)-ны хилийн боомт дээр ойролцоогоор 5000 гаруй тээвэрлэгч хүлээж байсан ба одоогийн байдлаар хөдөлгөөн улам нэмэгдэж, хүлээлгийн хугацаа 2 долоо болж сунгагдаад байна.

Сүүлийн өдрүүдэд ОХУ – БНЛатви Улс болон ОХУ-БНЭстони Улсуудын хилийн боомт дээр 1200 орчим тээврийн хэрэгсэл дараалалд зогсож, хил нэвтрэхийн тулд 30-40 цаг хүлээж байсан бол одоогоор ачаалал багасч хэвийн хэмжээндээ орж байна. Европын холбооруу тээврийн хэрэгсэл ороход хяналт шалгалт их байгаагаас шалтгаалан дараалал нэмэгдэж байгаа боловч гарахад ямар нэгэн дараалал байхгүй байна.

Дараах линкүүдээр орж хил гааль дээрх ачааллын талаарх мэдээллийг харна уу:

Беларусь
gpk.gov.by/situation-at-the-border/maps
gpk.gov.by/situation-at-the-border/punkty-propuska

Эстони
estonianborder.eu/yphis/bordersAndWaitingAreas.action

estonianborder.eu/yphis/borderQueueInfo.action

Латви
vid.gov.lv/ru/kravas_auto_rindas
vid.gov.lv/ru/soobshcheniya-ob-ocheredyah

Эх сурвалж: Sources: Унгарын автотээврийн холбоо