БНБеларусь Улс ачаа тээврийн хэрэгслийн тэнхлэг дээрх ачаалалд улирлын чанартай зохицуулалт хийнэ. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс БНБеларусь Улсын Тээвэр, Холбооны Яамнаас улсын чанартай зам ашиглаж буй тээврийн хэрэгслийн тэнхлэг дээрх ачаалалд түр хязгаарлалт хийхээр шийдвэрлэсэн байна. Үүнд: 

2022 оны 3 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 20-ныг хүртэл:

–     улсын чанартай автозамд хөдөлгөөнд оролцох бол хавсралтад дурдсан маршрутаар зорчих;

–     хурдны замд хөдөлгөөнд оролцох үед нэг тэнхлэг дээрх ачааллын зөвшөөрөгдөх дээд хэмжээ 9 тонн байх.

2022 оны 5 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 31-нийг хүртэл – өдрийн цагаар буюу 11:00-20:00 цагийн хооронд агаарын хэм 25° С-ээс дээш байх тохиолдолд асфальт-бетон хучилттай автозамд нэг тэнхлэг дээрх ачааллын зөвшөөрөгдөх дээд хэмжээ 6 тонн байх. 

Дээр заасан түр хязгаарлалт үйлчлэхгүй тээврийн хэрэгслийг мөн тогтоолоор зааж өгсөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ линкээр орж үзнэ үү.  Маршрутыг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: БНБеларусь Улсын Тээвэр, холбооны яам