Орос, Беларусийн тээвэрлэгчдийг EХ-нд тээвэрлэлт гүйцэтгэхийг хориглолоо.

Зориулалт: Ачаа тээвэр

Европын Холбоо тус холбооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Орос, Беларусийн ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчид болон дамжин өнгөрөх тээвэрт хориг тавьсан байна. Гэхдээ, эм эмнэлэг, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, хүмүүнлэгийн тусламжийн болон эрчим хүчний бүтээгдэхүүн зэрэг зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тухайн хоригоос хөнгөлсөн байна.
Энэхүү хоригийг Европын холбооны улсууд дагаж мөрдөнө.

Эх сурвалж: Европын холбоо, Европын зөвлөл