ЕвроАзийн эдийн засгийн зөвлөлийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хугацааг сунгуулах тухай
Зориулалт: Ачаа тээвэр
Украйны хямрал үргэлжилж байгаатай холбогдуулан олон улсын тээврийн компаниуд тээвэрлэлтийн маршрутаа өөрчлөх шаардлага гарч байна. Ингэснээр ОХУ-Гүрж /Верхный Ларс/, ОХУ-Азербайжан / Yarag-Kazmalyar /зэрэг зарим улсын хилийн боомтуудад ачаалал их хэмжээгээр нэмэгдэж байна. Мөн цаг агаарын таагүй нөхцөл байдал, засварын ажлаас хамааран эдгээр хилийн боомтууд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна.
Эдгээр хилийн боомтууд дээр үүссэн урт дарааллын улмаас дамжин өнгөрөх хугацааг дагаж мөрдөх боломжгүй байдал үүсч гаалийн байгууллагаас тээврийн компаниудад торгууль ногдуулах хүчин зүйл болж байна.
Энэхүү шалтгааны улмаас тухайн улсын нутаг дэвсгэрээс дамжин өнгөрөх хугацаандаа гарах боломжгүй тохиолдолд холбогдох гаалийн байгууллагад саатсан шалтгаанаа тайлбарлаж дамжин өнгөрөх хугацааг сунгах хүсэлт гаргах боломжтойг тээвэрлэгчдэд сануулж байна. Энэхүү хүсэлтийг хялбаршуулсан байдлаар, мөн цахимаар өгөх боломжтой.
Дамжин өнгөрөх хугацааг сунгуулах хүсэлтийг өмнө нь олгогдсон хугацаа дуусахаас өмнө холбогдох гаалийн байгууллагад гаргах ёстойг анхаарна уу.
Нарийвчилсан зааврыг ЭНЭ линкээр орж танилцана уу.
Эх сурвалж: IRU