ОХУ-Гүрж, ОХУ-Азербайжаны хил ачаалал ихтэй байна.
Зориулалт: Ачаа тээвэр
ОХУ-Гүрж (Verkhniy Lars), ОХУ-Азербайжан (Yarag-Kazmalyar) хилийн боомтууд дээр 1500-3000 орчим тээврийн хэрэгсэл урт дараалалд зогсож, ачаалал маш өндөр байна. Түргэн муудах биш ачааны хүлээлгийн хугацаа хамгийн багадаа 20-30 цаг орчим байгаа тул энэ чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх тээвэрлэгчид хил гарах хугацаагаа урьдчилан тооцож тээвэрлэлтээ төлөвлөнө үү.
Мөн гадаадын банкнаас гаргасан картууд ОХУ-д ажиллахгүй байгаа тул ийм төрлийн карт ашиглах бол хангалттай хэмжээний бэлэн мөнгөтэй явахыг жолооч нарт зөвлөж байна.
Эдгээр хилүүд дээрх ачаалал нь ачаа тээвэрт тавьсан зарим хоригоос үүдсэн маршрутын өөрчлөлт, хилийн дэд бүтцийн засвар үйлчилгээ болон цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас шалтгаалж байна.
Иймд ачаа тээвэрлэх санал хүлээн авахдаа эрсдлийг сайтар тооцож байхыг Олон улсын автотээврийн холбооноос сануулж байна.
Эх сурвалж: IRU /Олон Улсын автотээврийн холбоо/