Турк Улс ОХУ-руу усан замын тээврийн шинэ шугам нээлээ

Турк Улсын “Карасу”, ОХУ-ын “Кавказ” усан боомтуудын хооронд гатлага онгоцны  анхны аялал 2022 оны 4 дүгээр сарын 24-нд эхэлсэн байна.

Тухайн тээвэрлэлтийг 70 хүртэлх тээврийн хэрэгсэл тээвэрлэх багтаамжтай Ro-Pax төрлийн “BARBAROS” гатлага онгоцоор гүйцэтгэж байна. Уг гатлага онгоц нь жолооч нарыг тээвэрлэх зорчигчийн бүхээгээр тоноглогдсон юм. Тээвэрлэлтийн аяллын эргэлтийн хугацаа нь 8 хоногоос хэтрэхгүй бөгөөд нэг талын тээвэрлэлтийн багц үйлчилгээний өртөг нь нэг жолоочтой тээврийн хэрэгсэлд 2950$ байна.

Турк Улсын “Самсун”, ОХУ-ын “Кавказ” усан боомтуудын хооронд Хар тэнгисээр дамжих анхны гатлага онгоцны шугамыг энэ онд бий болгосон бөгөөд оны эцэс гэхэд “Истанбул-Новоросийск” чиглэлийн шинэ шугамын тээврийг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: BAMAP