
Орос-Литвийн хилийн хатан хаан Луизийн гүүрийг хаалаа
Орос-Литвийн хилийн “хатан хаан Луиз”-ийн гүүрээр нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 28-аас эхлэн зогсоолоо
Калининградын бүс дэх Литвийн хил хүртэлх Гвардейск-Неман чиглэлийн А-216 авто замын 61 дэх километрт байх Неман гол дээрх “хатан хаан Луиз”-ийн гүүрэнд яаралтай засвар хийхээр 2022 оны 4 дүгээр сарын 28-ны Калининградын цагаар 9:00 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан байна. Байгууламжийн техникийн байдлын үнэлгээгээр ашиглалтын явцад гүүрийн зорчих хэсэг дэх аркын хэсэгт нуралт үүсэх магадлалтай гэсэн дүгнэлт гарсантай холбоотойгоор хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Үүнтэй холбоотойгоор Советск хилийн боомтоор нэвтрэх автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоож, явган хүний хөдөлгөөнийг нээлттэй үлдээх юм. Гүүрийн хөдөлгөөнийг нээх хугацааг цаг тухайд нь мэдээлэх болно.
Эх сурвалж: АСМАП