БНБелУлс: Европын холбоонд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд хориг тавьлаа – Нэмэлт өөрчлөлт

Зориулалт: Ачаа тээвэр

БНБелУлсын Сайд нарын зөвлөлийн 2022 оны 247 тоот тогтоолоор Европын холбоонд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Беларусь Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг хориглосон хоригт дараах нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан байна.
Доор дурдсан төрлийн ачааг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоригоос чөлөөлсөн байна. Үүнд:
– шуудан;
– тусгай зөвшөөрөл болон тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл шаардагдах овор ихтэй ачаа;
– хүмүүнлэгийн зориулалттай;
– амьд амьтан, тэдгээрийг тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;
– эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх түүхий эд, цус, хүний эд, эрхтэн;
– Европын холбооруу буцаж буй ачаагүй тээврийн хэрэгсэл.

Хэрэв энэхүү хоригийг зөрчвөл жолоочид 1000 хүртэл, тээврийн байгууллагад 500 хүртэлх еврогийн торгууль ногдуулна.

Эх сурвалж: ОУАТХ