Гүрж-Туркийн хилийн “ВАЛЕ-ТЮРКГЕЗЮ” боомтын үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг 8 дугаар сар хүртэл хойшлууллаа
Гүрж-Туркийн хил дээрх “Вале” боомтын засварын ажил сунжирсны улмаас 8 дугаар сар хүртэл ажиллахгүй хэвээр байхаар боллоо.
Гүржийн Сангийн яамны мэдээлснээр Туркийн талын “Тюркгезю” боомтын засвартай холбоотойгоор 4 дүгээр сарын 25-ны өдрөөс “Вале” боомтыг хаасан бөгөөд 5 дугаар сарын сүүлээр засварын ажил дуусах хүлээлттэй байсан ч уг хугацааг хойшлууллаа.
Олон улсын ачаа эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан тусгай горимд бүрэн ачаалалтай ажиллаж байгаа “Карцахи” боомтоор тээвэрлэлт гүйцэтгэхийг жолооч нарт зөвлөж байна.
Гүрж, Туркийн эрх баригчид их хэмжээний ачааг “Карцахи” боомтоор саадгүй нэвтрүүлэхээр тохиролцсон айна.
Эх сурвалж: www.bamap.org