Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо 30 жилийн ойгоо тэмдэглэв.

 

Дамжин өнгөрөх тээврийн зангилаа болсон Монгол Улс нь хүчирхэг эдийн засаг бүхий Ази, ЕвроАзи, Европ тивийн улс орнуудын хоорондох худалдааг дэмжихэд маш чухал үүргийг гүйцэтгэдэг.

Олон улсын автотээврийн холбоо нь Монгол Улсыг дамжин өнгөрөх тээвэр болон автотээврийн салбарт өөрийн хүчин чадлаа бүрэн дайчлахад дэмжин ажилласаар байна. Өнгөрсөн жилүүдэд Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Зам, тээврийн хөгжлийн яам, Гаалийн байгууллага болон бусад төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлсээр ирсэн.

Үүний зэрэгцээ Монгол Улс нь ТИР конвенцыг хэрэгжүүлснээр далайд гарцгүй улсаас эх газраар холбогдсон улс болж чадсан байна.

Олон улсын автотээврийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Претто хэлэхдээ:

“Энэ олон жилийн туршид Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь дотооддоо болон олон улсын хэмжээнд Монголын автотээвэрчдийн эрх ашгийг бүхий л түвшинд хамгаалах үүрэг хүлээсээр ирсэн. 30 жилийн шаргуу хөдөлмөр, тууштай байдал, хичээл зүтгэл, амжилтад тань Олон улсын автотээврийн холбоо нь дэлхийн автотээврийн салбарын нэрийн өмнөөс талархаж байна” гэж онцлон дурджээ.

Эх сурвалж: Олон улсын автотээврийн холбоо /IRU/