Гэрэл болон Гар зургийн уралдаан

2020-06-02


ГЭРЭЛ БОЛОН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

 

 

Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос “Автотээвэр 95 жил” гурван төрөл бүхий чөлөөт сэтгэлгээний гэрэл болон гар зургийн уралдааныг зарлаж байна.

 

Уралдааны зорилго: Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулан автотээврийн салбарын түүхэн хөгжил, түүний нийгэм, эдийн засгийн ач холбогдол, салбарын ажиллагсадын ажил мэргэжлийн онцлог зэргийг гэрэл болон гар зурагт буулган нийтийн хүртээл болгох.

 

Номинацын төрөл:

·      Автотээвэр гар зураг /6-8 нас, 9-11 нас гэсэн 2 ангилалаар/

·      Монгол Улсын автотээврийн түүх 2010-2020 он /гэрэл зураг/  

·      Автотээвэр бидний амьдралд /гэрэл зураг/

 

Тавигдах шаардлага:     

·      Гэрэл зургийн уралдаанд насны хязгаарлалтгүй.

·      Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд уралдаанаас хасах болно.

·      Уралдаанд оролцогч нь бүтээлээ овог нэр, зургийн нэр, утасны дугаар, зургийн товч тайлбар, аль номинацад оролцож байгаа зэрэг мэдээллийн хамт info@nartam.org хаягаар ирүүлнэ.

·      Оролцогч нэг номинацад зөвхөн нэг л зургаар оролцоно.

·      Гэрэл зураг нь нягтаршил сайтай байх.

·      Гар зургийг сканнердаж  ирүүлнэ.

·      NARTAM хуудсанд лайк дарж уралдааны постыг public тохиргоотой шэйр хийсэн байх.

·      Хуулиар хориглосон, ёс суртахуунгүй зүйл тусгасан зургийг нийтлэхгүй болно.

 

Шагналын сан:

- Гэрэл зургийн уралдааны номинац тус бүр

·      1-р байр 300,000₮ болон Өргөмжлөл

·      2-р байр 200,000₮ болон Өргөмжлөл

·      3-р байр 100,000₮ болон Өргөмжлөл

Мөн шалгарсан бүтээлүүд Автотээвэр 95 жил сэтгүүлд нийтлэгдэнэ.

-   Гар зургийн уралдаан насны ангилал тус бүр

·      1-р байр 150,000₮ болон Өргөмжлөл

·      2-р байр 100,000₮ болон Өргөмжлөл

·      3-р байр 50,000₮ болон Өргөмжлөл

Мөн шалгарсан бүтээлүүд Автотээвэр 95 жил сэтгүүлд нийтлэгдэнэ.

 

Шалгаруулах журам:

·      Бүтээлийг имэйл хаягаар хүлээн авч NARTAM фэйсбүүк хуудсанд нийтлэх ба шалгаруулах өдөр хүртэлхи хугацаанд хамгийн олон лайк, шэйр авсан дарааллаар ялагчыг номинац тус бүрт тодруулна.

·      Хэрэв та бүтээлээ тухайн өдрийн 9-17 цагын хооронд илгээсэн бол тухайн өдөртөө, бусад цагаар илгээсэн тохиолдолд дараа өдөр нь нийтлэгдэхийг анхаарна уу.

·      Тавигдсан шаардлагыг хангасан байх.

·      Нэг лайк 1 оноо, нэг шэйр 2 оноогоор тооцож нийлбэр дүнгээр ялагчыг тодруулна.

 

 

Бүтээл хүлээж авах хугацаа: 2020.06.03 - 2020.06.19-н хүртэл

 

Ялагчыг шалгаруулах хугацаа: 2020.06.22-ны 11:00 цагт Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны NARTAM фэйсбүүк хуудсаар ялагчыг лайваар тодруулна.

Холбоо барих утас: 70118638

Монголын автотээвэрчдын нэгдсэн холбоо

I7iHLwQcBHqd2Pr.jpg

Хамтран ажилладаг байгууллагууд