Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол улсын засгийн газар, Украин улсын засгийн газар хоорондын хэлэлцээр

2017-04-02


ОЛОН УЛСЫН АВТО ТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УКРАИН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

 

Монгол улсын Засгийн газар болон Украин улсын Засгийн газар /цаашид “Хэлэлцэн тохирогч Талууд” гэж нэрлэнэ/,

Хоёр талын худалдаа-эдийн засгийн харилцааны тааламжтай хөгжлийг анхааралдаа авч,

Хоёр орны хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх авто тээврийн харилцааг цаашид

хөгжүүлэх эрмэлзлэлийг удирдлага болгон, дор дурдсан зүйлийг Хэлэлцэн тохиров.

 

Нэгдүгээр зүйл

Энэхүү Хэлэлцээрийн дагуу авто тээврээр гүйцэтгэх хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх зорчигчид, ачааны байнгын болон байнгын бус тээвэрлэлтийг олон улсын авто тээврийн харилцааны зориулалтаар нээгдсэн замаар хийнэ.

Хоёрдугаар зүйл

Энэхүү Хэлэлцээрт тусгагдсан нэр томъёо нь дараах утгыг илэрхийлнэ.

1.”Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд”:

Монголын улсын талаас – Монгол улсын Дэд бүтцийн хөгжлийн яам

Украин улсын талаас – Украин улсын Тээврийн яам.

2.”Тээврийн хэрэгсэл”:

ачаа тээвэрлэлтэд – ачааны автомашин, чиргүүлтэй ачааны автомашин, авто зүтгүүр буюу хагас чиргүүлтэй авто зүтгүүр;

зорчигч тээвэрлэлтэд – автобус, өөрөөр хэлбэл жолоочийн суудлаас гадна наймаас доошгүй суудалтай зорчигч тээвэрлэх зориулалт бүхий авто тээврийн хэрэгсэл, түүнчлэн тээш тээвэрлэх чиргүүл.

3.”Байнгын тээвэрлэлт” гэж Хэлэлцэн тохирогч Талуудын урьдчилан тохирсон хөдөлгөөний цагийн хуваарь, эхний болон эцсийн буудал, зогсоолуудыг заасан аялалын замналын дагуу авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэх тээвэрлэлтийг хэлнэ.

4.”Байнгын бус тээвэрлэлт” гэж бусад бүх тээвэрлэлтийг хэлнэ.

“Дамжинөнгөрөх тээвэрлэлт” гэж Хэлэлцэн тохирогч Талуудын аль нэг Талын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч улсад гүйцэтгэх тээвэрлэлтийг хэлнэ.

6.”Гуравдагч улс” гэж энэхүү Хэлэлцээрт оролцоогүй улсыг хэлнэ.

 

Зорчигч тээвэрлэлт

Гуравдугаар зүйл

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхийбайгууллагуудын хооронд тохиролцсоны дагууавтобусаар зорчигчдын байнгын тээвэрлэлтийг зохих зөвшөөрлийг үндэслэн зохион байгуулна.

2.3орчигчдын байнгын тээвэрлэлтийг зохион байгуулах тухай саналыг Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд бие биедээ урьдчилан өгнө. Энэ саналд тээвэрлэгчийн нэр, аялалын замнал, хөдөлгөөний цагийн хуваарь, тээврийн хөлс, зорчигчдыг буулгаж суулгах буудал зогсоол, түүнчлэн тээвэрлэлтийг гүйцэтгэх хугацаа давтамжийн талаарх мэдээллийг заавал тусгасан байна.

 

Дөрөвдүгээр зүйл

1.Хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин зорчигчдын байнгын бус тээвэрлэлтийг автобусаар гүйцэтгэхэд энэхүү Хэлэлдээрийн тавдугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авна.

2.Хэлэлцэн тохирогч талуудын эрх бүхий байгууллага өөрийн улсын нутгаар дайрч өнгөрөх замын тэр л хэсэгт зөвшөөрөл олгоно.

З.Хэрэв энэ зөвшөөрөлд өөрөөр заагаагүй бол зорчигчдын байнгын бус тээвэрлэлт автобусаар гүйцэтгэхэд ирэх, очих нэг аялал хийх эрхийн зөвшөөрөл өгнө.

 

Тавдугаар зүйл

Эвдэрсэн автобусыг өөр автобусаар солиход энэхүү Хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйлд заасан зөвшөөрөл шаардагдахгүй.

 

Ачаа тээвэрлэлт

Зургадугаар зүйл

 

1.Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр чиргүүлтэй буюу чиргүүлгүй ачааны автомашин, хагас чиргүүлтэй зүтгүүрээр энэхүү Хэлэлцээрийн долдугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

2.Хэрэв энэ зөвшөөрөлд өөрөөр заагаагүй бол ачаа тээвэрлэлт хийхэд очих, ирэх нэг л аялал хийх эрхийн зөвшөөрөл олгогдоно.

 

Долдугаар зүйл

1.Энэхүү Хэлэлцээрийн зургадугаар зүйлд заасан зөвшөөрлийг дараах тээвэрлэлтийг гүйцэтгэхэд шаардахгүй.

а/ үзэсгэлэн, яармагийн зориулалттай үзмэр, тоног төхөөрөмж материал;

б/ биеийн тамирын арга хэмжээ явуулахад зориулагдсан тээврийн хэрэгсэл, амьтан тэрчлэн төрөл бүрийн хэрэгсэл, эд юмс;

в/ театрын засал чимэглэл, хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, кино зураг авах болон радио телевизийн нэвтрүүлэг хийх зориулалтын тоног төхөөрөмж, эд юмс;

г/ нас барагчийн чандруу, шарил;

д/ шуудан;

е/ эвдрэл гэмтэлтэй авто тээврийн хэрэгсэл;

ж/ нүүж байгаа айлын эд хогшил;

з/ байгалийн гамшиг тохиолдсон үед тусламж үзүүлэхэд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хэрэгсэл.

Тэрчлэн техникийн тусламжийн автомашин явахад зөвшөөрөл шаардахгүй.

2.Энэ зүйлийн 1-ийн “а”,”б”,”в”-д тусгагдсан заалтууд нь зөвхөн тухайн ачааг авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн оронд буцааж авчрах буюу гуравдагч орны нутгаар дамжуулж тээвэрлэх тохиолдолд хүчинтэй байна.

 

Наймдугаар зүйл

1.Хэрэв ачаатай буюу ачаагүй яваа авто тээврийн хэрэгслийн овор хэмжээ болон жин нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр тогтоосон нормоос хэтэрсэн, мөн түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийг авна.

2.Хэрэв энэ зүйлийн 1-д дурдсан зөвшөөрөлд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой замналаар явахаар тогтоосон бол тээвэрлэлтийг зөвхөн энэхүү замналаар гүйцэтгэнэ.

 

III.Ерөнхий хэсэг

Есдүгээр зүйл

 

I .Хэлэлцэн. тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд нь зорчигчдын байнгын бус тээвэрлэлтийн болон ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийн хуудсыг харилцан тохиролцсон тоогоор жил бүр бие биедээ өгнө.

Энэхүү зөвшөөрлийн хуудас нь зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын тамга, тэмдэг, албан тушаалтны гарын үсэгтэй байна.

2.Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд зөвшөөрлийн хуудсыг солилцох журмыг өөр хоорондоо тохиролцоно.

Аравдугаар зүйл

1.Хэлэлцэн тохирогч нэг Талын тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй бол Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр орших хоёр цэгийн хооронд зорчигч болон ачаа тээвэрлэхийг зөвшөөрөхгүй.

Хэлэлцэн тохирогч аль нэг Талын тээвэрлэгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан бол Хэлэлцэн тохирогч нөгөө Талын улсын нутгаас гуравдагч орны нутагт тэрчлэн гуравдагч орны нутгаас Хэлэлцэн тохирогч нөгөө Талын улсын нутагт тээвэрлэлт хийж болно.

Арван нэгдүгээр зүйл

1.Энэхүү Хэлэлцээрт заасан тээвэрлэлтийг тухайн орны дотоодын хууль тогтоомжийн дагуу олон улсын тээвэрлэлт хийхээр зөвшөөрөгдсөн тээвэрчид гүйцэтгэнэ.

2.Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх авто тээврийн хэрэгсэл нь өөрийн улсын бүртгэлийн дугаар, таних тэмдэгтэй байна.

Арван хоёрдугаар зүйл

Энэхүү Хэлэлцээрт тусгагдсан ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ олон улсын хэмжээнд нийтлэг мөрдөж байгаа загварт нийцсэн дагалдах хуудсыг хэрэглэнэ.

 

Арван гуравдугаар зүйл

Авто тээврийн хэрэгслийн жолооч нь жолоодож байгаа тухайн авто тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон олон улсын хэмжээнд нийтлэг мөрдөж байгаа загварт нийцсэнүндэсний буюуолон улсын жолоочийн үнэмлэх, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн баримт бичигтэй байна.

2.Энэхүү Хэлэлцээрийн заалтуудын дагуу шаардагдах зөвшөөрөл болон бусад баримт бичгийг авто тээврийн хэрэгсэлдээ авч яван хяналт шалгалтын эрх бүхий байгууллагуудын шаардлагаар үзүүлж байна.

 

Арван дөрөвдүгээр зүйл

1.Энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад гарах тооцоо, төлбөрийг хийх, түүнээс чөлөөлөх асуудлыг төлбөр хийгдэж байгаа өдөр Хэлэлцэн тохирогч Талуудын хооронд үйлчилж буй тооцоо, төлбөрийн тухай Хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.

2.Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд нь харилцан зөвшилцөх ижил тэгш байх зарчмыг үндэслэн татвар, хураамжаас чөлөөлөх хэлбэр хэмжээг тогтооно.

 

Арван тавдугаар зүйл

Тээвэрлэлт гуйцэтгэх авто тээврийн хэрэгсэл бүрийг иргэний хариуцлагын даатгалд урьдчилан заавал даатгуулсан нөхцөлд энэхүү Хэлэлцээрийг үндэслэн зорчигчид, ачааны тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

 

Арван зургадугаар зүйл

Хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн болон хорио цээрийн шалгалтанд Хэлэлцэн тохирогч хоёр Талын оролцсон олон улсын гэрээг мөрдөх бөгөөд харин эдгээр гэрээгээр зохицуулагдахгүй асуудлыг шийдвэрлэхдээ Хэлэлцэн тохирогч Тал бүрийн дотоодын хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

 

Арван долдугаар зүйл

Зорчигчдын байнгын тээвэрлэлт, хүнд өвчтөн, тэрчлэн мал амьтан, түргэн муудах ачааны тээвэрлэлтийг гүйцэтгэхэд хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн болон хорио цээрийн шалгалтыг ээлж дугааргүйгээр хийнэ.

 

Арван наймдугаар зүйл

1.Энэхүү Хэлэлцээрийг үндэслэн тээвэрлэлтийг гүйцэтгэхэд Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг руу тээвэрлэж яваа доорхи зүйлийг гаалийн татвар хураамж, зөвшөөрлөөс харилцан чөлөөлнө.

а/тухайн загварын авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн тэжээлийн системтэй технологийн болон зохион, бүтцийн талаар холбоо бүхий түлшний саванд байгаа шатахуун;

б/тээвэрлэлтийн явцад зайлшгүй хэрэглэгдэх хэмжээний тосолгооны материал;

в/олон улсын тээвэр гүйцэтгэж байгаа авто тзэврийн хэрэгслийн засварт зориулагдсан сэлбэг, багаж хэрэгсэл.

2.Хэрэглээгүй сэлбэгийг эргүүлэн тээвэрлэнэ.

Харин солигдсон хуучин сэлбэгийг тухайн улсаас авч буцах буюу эсвэл Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэр дзэр тогтоосон журмын дагуу устгах буюу тушаана.

 

Арван есдүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч Талуудын тээвэрлэгчид, авто тээврийн хэрэгсэл нь нутаг дэвсгэрт нь оршиж байгаа тухайн улсынхаа хөдөлгөөний дүрэм болон төрийн бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

 

Хорьдугаар зүйл

Энэхүү Хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд зөрчил гаргасан тээвэрлэгчийн Талын эрх бүхий байгууллага нь тухайн зөрчил үйлдэгдсэн нөгөө орныхоо эрх бүхий байгууллагын хүсэлтээр энэхүү хэлэлцээрийн биелэлтийг хангахад шаардагдах арга хэмжээг авна.

Тээвэрлэгчийн Талын эрх бүхий байгууллага нь авсан арга хэмжээний тухай Хэлэлцэн тохирогч нөгөө Тапын эрх бүхий .байгууллагад мэдээлнэ.

 

Хорин нэгдүгээр зүйл

1.Хэлэлцэн тохирогч Талууд нь энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад үүдэн гарах бүх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрдсэн Хамтарсан комисс байгуулна.

2.Хамтарсан комисс нь эрх бүхий байгууллагуудын аль нэгний хүсэлтээр Хэлэлцэн тохирогч Талуудын нутагт ээлжээр уулзаж ажиллана.

3.Хамтарсан комисс нь энэхүү Хэлэлцээрийг тайлбарлах, мөрдөх явцад гарч болох маргаантай бүх асуудлыг хэлэлцэх болон зөвлөлдөх замаар шийдвэрлэнэ.Эдгээр уулзалт, зөвлөлгөөн үр дүнд хүрээгүй тохиолдолд Хэлэлцэн тохирогч Талууд нь маргаантай асуудлыг Хэлэлцэн тохирогч Талуудад нийцэхүйд бусад аргаар шийдвэрлэнэ.

 

Хорин хоёрдугаар зүйл

Энэхүү Хэлэлцээрээр болон түүнчлэн Хэлэлцэн тохирогч хоёр Талын оролцсон олон улсын гэрээгээр зохицуулагдахгүй асуудлыг Хэлэлцэн тохирогч Тал бүрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

Хорин гуравдугаар зүйл

Энэхүү Хэлэлцээр нь Хэлэлцэн тохирогч Талуудын олон улсын бусад гэрээ хэлэлцээрээр хүлээсэн эрх, үүргийг хөндөхгүй.

 

Хорин дөрөвдүгээр зүйл

Энэхүү Хэлэлцээрийн заалтанд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд харилцан тохиролцож бичгээр үйлдэнэ.

Хорин тавдугаар зүйл

Энэхүү Хэлэлцээрийг тодорхой хугацаагүй байгуулав.

Хэлэлцэн тохирогч аль нэг Тал нь энэхүү Хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоохоор товлож байгаа хугацаанаасаа 6 сарын өмнө энэ тухайгаа Хэлэлцэн тохирогч нөгөө Талд дипломат шугамаар мэдэгдэх замаар хэдийд ч уг Хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоож болно.

Энэхүү Хэлэлцээрийн үндсэн дээр хүлээсэн үүрэг, байгуулсан гэрээ нь уг Хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоохоос өмнө хэрэгжээгүй бол тэдгээрийг бүрэн хэрэгжүүлж дуустал энэхүү Хэлэлцээрийн заалтууд үйлчлэх болно.

Хорин зургадугаар зүйл

Энэхүү Хэлэлцээр нь түүнийг Хэлэлцэн тохирогч Талуудын дотоодын хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болгоход шаардагдах бүх ажиллагааг гүицэтгэсэн тухай сүүлчийн мэдээ авснаас хойш 30 хоног өнгөрсний дараагаар хүчин төгөлдөр болно.

Энэхүү Хэлэлцээрийг 1995 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Киев хотноо монгол, украин, орос хэлээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.

Хамтран ажилладаг байгууллагууд