Гүрж улсруу тээвэр гүйцэтгэгчдийн анхааралд

2020-09-08


Гүрж улс шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын газар нутагт нэвтрэн орж буй гадаадын тээврийн хэрэгсэлд доорх арга хэмжээг авах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

- ОХУ-руу зорчиж байгаа гадаадын ачаа тээврийн хэрэгсэл 48 цагийн дотор;

- Импортын ачаатай эсвэл ачаагүй нэвтрээд экспортын ачаа ачиж буцах тээврийн хэрэгсэл 96 цагийн дотор;

- Импортын ачаатай нэвтрээд экспортын ачаа ачиж буцах тээврийн хэрэгсэл 7 хоногийн дотор тус тус Гүрж улсын газар нутгийг орхин гарах.

- Тус улсад 72 цагаас илүү хугацаагаар саатах тээврийн хэрэгслийн жолооч нар COVID-19-ын шинжилгээ өгөх.

- Тээврийн хэрэгслийг зөвхөн зөвшөөрөгдсөн зогсоолд байрлуулах

Эх сурвалж: Батуми дахь Туркийн Ерөнхий консулын газар

Хамтран ажилладаг байгууллагууд