БНБеларусь Улс зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг өөрийн улсаас экспортлохыг хориглолоо

Эх сурвалж:  https://asmap.ru/detail-news/respublika-belarus-zapret-na-vyvoz-otdelnykh-vidov-tovarov

БНБеларусь Улсын сайд нарын зөвлөлөөс зарим төрлийн аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг БНБелaрусь Улсаас экспортлохыг хориглосон тухай (2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 630 тоот тогтоол https://pravo.by/document/?guid=12551&p0=C22200630&p1=1 ) мэдээллийг хүргэж байна. Экспортын хориг нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 6 сарын хугацаанд үйлчилнэ.

Экспортын хоригт хамаарах барааны нэр төрлийг тогтоолын хавсралтад заасан бөгөөд 250 гаруй төрлийн аж үйлдвэрийн барааг багтаасан байна.

Тогтоолд мөн экспортын хориг хамаарахгүй тохиолдлуудыг тодорхойлсон байна. Тодруулбал, хориг нь дараах бараа бүтээгдэхүүнд хамаарахгүй.

  • Беларусь эсвэл Оросын гарал үүсэлтэйг баталгаажуулж эрх бүхий байгууллагаас олгосон дагалдах бичиг баримттай;
  • ЕАЭЗХолбооны гаалийн нутаг дэвсгэрээс гадуур эхэлж ЕАЭЗХолбооны гаалийн нутаг дэвсгэрээс гадна эсвэл ЕАЭЗХолбооны гишүүн улсад дуусгавар болох олон улсын транзит тээврийн хүрээнд тээвэрлэгдэх;
  • БНБеларусь Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ОХУ-ын нутаг дэвсгэрийн хэсгүүд хооронд тээвэрлэгдэх:
  • Холбооны улсын хүрээнд БНБеларусь Улсаас ОХУ-д экспортлогдох (бусад улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлт хамаарна)
  • ЕАЭЗХолбооны гаалийн нутаг дэвсгэрээс экспортлогдож буй олон улсын тээвэрлэлтийн тээврийн хэрэгсэл

Тээвэрлэлтийг зохион байгуулахдаа энэхүү мэдээллийг тооцож үзэхийг санал болгож байна.

—–oOo—–