
Тээвэрлэгчдийн анхааралд!
БНПолУ-аас/руу БНБелУ-аас/руу нэвтрэн орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан тээвэрлэлтийн чиглэл өөрчлөгдөж байгаа тул зөвшөөрлийн бичгийн хүрэлцээг хангах зорилгоор Европруу/аас тээвэрлэлт гүйцэтгэх тээвэрлэгч зөвхөн дор дурьдсан чиглэлийн аль нэгийг сонгож зөвшөөрлийн бичиг авах зохицуулалт хийж байна.
1. Европруу/аас ОХУ, БНЛатУ, БНЛитУ, БНПолУ чиглэлийн зөвшөөрлийн бичиг;
2. Европруу/аас ОХУ, БНБелУ, БНЛитУ, БНПолУ чиглэлийн зөвшөөрлийн бичиг.
Та бүхэн тээвэрлэлтээ урьдчилан төлөвлөж ажиллана уу.