СУРГАЛТ

2017-04-03


МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЗАМ, ТЭЭВРИЙН АЖИЛЛАГСДЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ИНСТИТУТ

 

 

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор Автотээврийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэргийн гэрчилгээ олгох эрхийг төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр хариуцуулан гүйцэтгүүлэхээр олгосон ба Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 197 тоот тушаалаар батлагдсан нийтлэг дүрэм, журмын дагуу манай холбоо автотээврийн салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийг дээшлүүлэх “Мэргэшсэн болон Зөвлөх инженер”-ийн зэрэг олгох, сунгах сургалтыг зохион байгуулж байна.

Мэргэшүүлэх сургалт нь тээврийн салбарын мэргэжилтнүүдийн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг олгох, мэргэжлийн ур чадварын түвшин, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тэдгээрийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэх зорилгыг агуулсан.

Мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх сургалтын хүрээнд Тээврийн салбарын ажиллагсдыг дараах чиглэлээр мэргэшүүлж байна. Үүнд:

тээврийн салбарын зөвлөх болон мэргэшсэн инженер, инженер-эдийн засагч

тээврийн салбарын удирдах ажилтан, тээвэр зохицуулагчийн сургалт

шалгах механикийн сургалт

нийтийн тээврийн мэргэшсэн жолооч

тусгай үйлчилгээ болон улс хоорондын тээврийн мэргэшсэн жолооч

овор ихтэй болон аюултай ачааны мэргэшсэн жолооч

нийтийн тээврийн мэргэшсэн кондуктор

 

Мөн тээврийн салбарын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх чиглэлээр жилд 3-4 удаа богино хугацааны сургалт, семинарыг зохион байгуулж байна.

 

Тус холбооны дэргэдэх Зам, тээврийн ажиллагсдын мэргэжлийн боловсролын институтээс 2004-2017 онд зохион байгуулсан Автотээврийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг горилох сургалтад нийт давхардсан тоогоор 633 инженер суралцаж мэргэжлийн зэрэг авсанаас 154 нь зөвлөх инженер байна.  

 

Сургалтанд Их дээд сургуулийн эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтнууд болон Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдах албан тушаалтан, тэргүүлэх мэргэжилтэнтэй гэрээний үндсэн дээр багшлуулах арга хэмжээ авч, хамтран ажиллаж байна.

 

2017 оны хувьд Олон улсын авто тээврийн холбоо /IRU/ - той хамтарсан цогц сургалтыг 3 дугаар сарын 24-31 өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.

 

 

nx3QFyPl6Hvhuhx.png

            -------------------------------------------------------------------o0o---------------------------------------------------

 

 

 

 

Хамтран ажилладаг байгууллагууд