![](http://nartam.org/wp-content/uploads/golyn-zhingijn-daralt-14.jpg)
Тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацийг зөв тохируулан тээвэрлэлт гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл
Тээвэрчид тээврийн хэрэгслийн даац, тэнхлэг дээрх ачааллын хэмжээг хэтрүүлэн тээвэрлэлт гүйцэтгэдэг, түүнд тавих хяналт сул, жингийн хэмжилт (авто пүү)-ийг хүний оролцоотойгоор хийж байгаагаас зөрчлийг хууль бус авилгын журмаар шийдвэрлэж байна. Хариуцлагын тогтолцоо байхгүй, хяналт сул зэргээс шалтгаалан өндөр өртөгтэй авто зам богино хугацаанд эвдэрч байгаагаас тухайн авто замын эдийн засагт үзүүлэх үр өгөөж буурч, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Иймд стандартаар тогтоосон хэм хэмжээг мөрдүүлэх, хяналтыг сүүлийн үеийн техник, технологийг ашиглан хүний оролцоогүйгээр тавих, олон улсын жишгийн дагуу даац зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд нэмэлт төлбөр төлдөг механизмыг бүрдүүлэх, зөрчсөн этгээдүүдэд авах арга хэмжээг чангатгах, даац хэтрүүлсэн этгээдүүд нь хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгохыг тээвэрчид ШААРДЛАГА-даа санал нэгтэйгээр оруулсан билээ.