БНБЕЛАРУСЬ УЛСАД ТӨЛБӨРТЭЙ АВТО ЗАМЫН ШИНЭ ТАРИФ МӨРДӨГДӨНӨ

2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн БНБеларусь Улсын төлбөртэй авто замаар зорчиход төлбөрийн цахим “BelToll” системд шинэ тариф мөрдөгдөнө.

“БНБеларусь Улсын тээвэр, харилцааны яамны 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” БНБеларусь Улсын тээвэр, харилцааны яамны 2023 оны 5 дугаар сарын 16-ны 24 дүгээр тогтоолоор орсон өөрчлөлтийг ЭНДЭЭС харна уу.

Бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 3,5 тонноос их тээврийн хэрэгслийн хувьд 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дараах тарифыг мөрдөнө.

Тэнхлэгийн тоо 1 км-ын үнэ, евро
2 тэнхлэг 0,101
3 тэнхлэг 0,126
4 ба түүнээс дээш тэнхлэг 0,152

Бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 3,5 тонноос бага <*>  тээврийн хэрэгслийн хувьд 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дараах тарифыг мөрдөнө.

Төлбөртэй авто зам ашиглах хугацаа

(цахим ялтас /наалт/-ны үйлчлэх хугацаа)

Үнэ, евро

(2023.06.01-ний өдрөөс)

хуанлийн 15 өдөр 18
хуанлийн 30 өдөр 28
хуанлийн 1 жил <**> 96

2023.06.01-ний өдрөөс өмнө ялтас (наалт) авсан тээврийн хэрэгслийн эзэмшигчид нэмэлт төлбөр төлөхгүйгээр хугацааг нь дуустал үргэлжлүүлэн ашиглах боломжтой.

Мөн энэхүү тогтоолоор төлбөртэй авто замаар зорчсон төлбөрөө төлөөгүй эсвэл бүрэн бус төлсөн тохиолдолд төлбөрийг нэмэгдүүлсэн хэмжээгээр авахгүй байх үүднээс нэг удаагийн зорчих төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон байна.

Тээврийн хэрэгслийн төрөл

Тэнхлэгийн тоо

Зорчилтын нэг удаагийн төлбөрийн хэмжээ, евро /2023.06.01-ний өдрөөс/
Бүрэн төлөөгүй тохиолдолд Төлөөгүй тохиолдолд
Бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 3,5 тонн хүртэл Үл хамаарах Үл хамаарах 12
Бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 3,5 тонноос их <*> 2 16 32
3
4 ба түүнээс дээш

* “БНБеларусь Улсын тодорхой авто замаар тээврийн хэрэгслийн зорчих төлбөрийн цахим төлбөрийн системийн үйл ажиллагааны зарим асуудлын тухай”  БНБеларусь Улсын ерөнхийлөгчийн 2012 оны 9-р сарын 27-ны өдрийн 426 дугаар зарлигийн дагуу төлбөрөөс чөлөөлөгдсөн тээврийн хэрэгслүүд төлбөр төлөгч биш байна.

** Хуанлийн жилд тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг, түүнчлэн өмнөх оны сүүлийн хуанлийн 15 хоног болон дараагийн оны эхний хуанлийн 15 хоногийг ойлгоно.

Эх сурвалж: БАМАП