Польш Улс орос болон беларусийн ачааны машин, чиргүүл, хагас чиргүүлийг БНБеларусь Улсын талаас нэвтрэхийг бүрэн хориглолоо

        Польшийн тал 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Орос, Беларусийн ачааны машин, чиргүүл, хагас чиргүүлийг БНБеларусь Улсын талаас Польш Улс руу нэвтрэхийг бүрэн хориглолоо.

        Ийм шийдвэр Польшийн удирдлага болон дотоод хэргийн яамны ТОГТООЛД агуулагдаж байна.

    Тогтоолын дагуу дараагийн шийдвэр гартал ОХУ, БНБеларусь Улсад бүртгэлтэй ачааны  автомашин,  чирэгч-толгой, чиргүүл, хагас чиргүүл, тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн Польш Улс руу нэвтэрч чадахгүй болсон байна.

      ОХУ, БНБеларусь Улстай бүртгэлтэй чирэгч-толгойг 2022 оны 4 дүгээр сараас Европын холбооны улсуудын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглоод байсан.

Эх сурвалж: АСМАП