Хөдөлмөрийн баатарт хүндэтгэл үзүүлэв.

Дэд бүтцийн сайд асан Б. Жигжид Төрийн дээд шагнал Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулсантай холбогдуулан МАТНХолбоо Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Хөдөмөрийн баатар Б.Жигжид 2000-2004 онд Дэд бүтцийн сайдаар ажиллаж байх үедээ автотээврийн салбарт, ялангуяа Монголын автотээврийн олон улсын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлэж өгсөн түүхэн гавьяатай хүн юм. Тухайлбал, Монгол Улсыг Олон улсын ТИР конвенцид нэгдэн орох асуудлыг шийдвэрлэх, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоог Олон улсын автотээвэрийн холбоо (IRU)–нд элсүүлэх, Монгол Улсыг энэхүү холбоонд төлөөлөх, Монголын тээвэрчид ТИР горимоор олон улсад тээвэр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, мөн Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн хүрээнд иж бүрэн сургалтын танхимыг тохижуулж Холбооны сургалтын төв бий болох эхлэлийг тавьж өгсөнд Монголын тээвэрчдийн өмнөөс Таньд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

—–o0o—–