
Дамжин өнгөрөх болон хүнд ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоожээ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 07 өдөр Дугаар 222 Улаанбаатар хот
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Авто замын тухай хуулийн 25.1.6, 30.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.”Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ”-г 1 дүгээр хавсралт, “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус тогтоосугай.
2.Энэ тогтоолын хавсралтад заасан төлбөрийг Улсын авто замын санд төвлөрүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ
Засгийн газрын 2023 оны 06 дугаар
сарын 07-ны өдрийн 222 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭР ДАМЖИН ӨНГӨРӨХ
ОЛОН УЛСЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВАХ
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
№ | Тээврийн хэрэгслийн төрөл | Төлбөрийн хэмжээ (төгрөг) |
1. | Тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл | 300 (1 км тутамд) |
2. | Тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл | 1,000,000 |
Засгийн газрын 2023 оны 06 дугаар
сарын 07-ны өдрийн 222 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАН ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВАХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх даацаас хэтрүүлсэн хэмжээ (хувиар) |
1 км тутамд оногдох төлбөрийн хэмжээ (төгрөг) |
2<10 (10 орно) | 1500 |
11<20 (20 орно) | 2500 |
21<30 (30 орно) | 5000 |
31<50 (50 орно) | 7500 |
51< дээш | 15000 |
Нам аралтай чиргүүл | 2500 |
Тусгай зөвшөөрөлгүй тээвэрлэлт гүйцэтгэсэн, тогтоосон маршрут, чиглэл зөрчсөн тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх даацаас хэтрүүлсэн хэмжээ | Үндсэн төлбөр дээр нэмж тооцох төлбөрийн хэмжээ (хувиар) |
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 2-10 хувь (10 орно) | 50 |
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 11-50 хувь (50 орно) | 100 |
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 51-ээс дээш хувь | 200 |