Литва Улс 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Беларусь Улстай хиллэдэг 2 шалган нэвтрүүлэх боомтыг түр хаахаар болжээ

Литва Улсын эрх баригчид 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Беларусь Улстай хиллэдэг “Шумскас”, “Твярячюс” хилийн боомтуудыг түр хугацаагаар хаахаар шийдвэрлэсэн байна.

Хаалттай хоёр боомтын хилчдийг өөр боомт руу, харин тээврийн хэрэгслийн урсгалыг засварын ажил хийсэн  “Мядининкай” хилийн боомт руу шилжүүлнэ гэж мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар “Шумскас” боомтоор зөвхөн суудлын тээврийн хэрэгсэл, “Твярячюс” боомтоор ачааны болон суудлын тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна.

Эх сурвалж: БЕЛТА