АВТОМАШИН ЭЗЭМШИГЧ ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

Тээвэрчид та биднийг аюулгүй, тав тухай, түргэн шуурхай зорчиход зориулан барьсан авто замын засвар үйлчилгээг тогтмол хийхэд санхүүгийн эх үүсвэр хомдолтой байгаа мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас авлаа.

Та бидэнд төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах үүднээс авто замын төлбөр хураах зарим цэгээр нэвтрэн өнгөрч буй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр цахимжуулж өгсөн нь талархууштай хэдий ч бид үйлчилгээгээ авчихаад үүргээ умартаснаас 7,9 тэрбум төгрөг (87,8 %) төлөгдөөгүй байгаа нь авто замын төлөвлөгөөт засвар, арчлалтын ажлууд цаг хугацаандаа хийгдэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байна.

Иймд өөрсдийн аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, өвлийн улирал эхлэхээс өмнө засвар, арчлалтын ажлаа хийж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломжийг замчиддаа олгох үүднээс авсан үйлчилгээнийхээ төлбөрийг энэ оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулан, цаашид тухай бүр нь төлж хэвшихийг нийт тээвэрчиддээ УРИАЛЖ байна.

Авто зам ашигласны төлбөр төлөх сувгууд: E-Mongolia, Е-баримт. Ezam.mn

 МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО