БНБелУлсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

БНБелУ-ын Тээвэр, харилцааны Яамны автотээврийн болон хотын зорчигч тээврийн асуудал хариуцсан газрын орлогч дарга Александров Антон Александрович, Беларусийн автотээвэрчдийн холбоо (БАМАП)-ны Ерөнхий захирлын орлогч Высоцкая Наталия Александровна нарыг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын үеэр БНБелУ-руу/аас болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэхэд монголын тээвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцав.