Олон улсын автотээврийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Претто тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас зарласан Монголд зочлох жилийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан “Тээврийн долоо хоног” арга хэмжээний үеэр болсон Олон Улсын форумд оролцох зорилгоор Олон улсын автотээврийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Претто тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 08-11-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийлээ.
Манай улсад айлчлах хугацаанд төлөөлөгчид Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж Монгол Улсын автотээврийн салбар, ялангуяа дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, Олон улсын автотээврийн холбооны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн чухал уулзалт боллоо.
—–oOo—–