Төлөөлөгчид Гаалийн ерөнхий газарт зочлов.

Олон улсын автотээврийн холбооны төлөөлөгчдийг Гаалийн ерөнхий газрын дарга Отгонжаргал хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ТИР-ын гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн систем (TIR-EPD)-ийг Монгол Улсын гаалийн байгууллагын CAIS системтэй уялдуулж, холбох ажлыг ойрын хугацаанд нэвтрүүлэх, Тир конвенцын хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх хилийн боомтын тоог нэмэгдүүлэх, мөн БНХАУ-аас/руу Тир горимын тээвэр гүйцэтгэхэд гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хятадын гаалийн эрх бүхий байгууллагатай TIR-EPD системтэй холбоотой асуудлаар хамтарч ажиллах ярилцаж тохиролцлоо.

/2023.11.10/ Олон улсын автотээврийн холбооны төлөөлөгчид Гаалийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.