Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID tag/-гээ авахыг уриалж байна.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ буюу RFID” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2023 оын 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээний RFID tag”-ыг тээврийн хэрэгслүүдэд суурилуулж эхэлсэн.

Та бүхэн дараах байршлуудад очиж гэрчилгээгээ авна уу.