
Гүрж Улс руу/аас тээвэрлэлт гүйцэтгэх тээвэрчдийн анхааралд
“Өвлийн дугуй, цасны гинжний холбогдох үзүүлэлт. өвлийн дугуй, цасны гинж нь эдгээр үзүүлэлтэд нийцэж байгааг тодорхойлох дүрэм” болон “тээврийн хэрэгслийг заавал өвлийн дугуй, цасны гинжтэй жолоодох газар/замын хэсгүүдийн жагсаалт”-ыг батлах тухай Гүржийн Засгийн газрын 2023.12.27-ны өдрийн 526 дугаар тогтоол 2024 оны 1-р сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ.
Өвлийн улирал (12 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдөр)-д бүх тээврийн хэрэгслүүд замын тодорхой хэсгүүдэд хөдөлгөөнд оролцохдоо зохих үзүүлэлт бүхий өвлийн дугуйгаар тоноглогдсон байна.
Өвлийн дугуй, цасны гинжний үзүүлэлтүүд
Энэхүү дүрэмд заасан өвлийн дугуй нь дараах үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:
а) Дугуй үйлдвэрлэсэн өдрөөс хойш 10 жил болоогүй байх;
б) Дугуйн дээрээс үйлдвэрлэсэн огноог харах боломжтой байх;
в) Дугуйны хээний гүн нь дараах шаардлагыг хангасан байх.Үүнд:
-
- М1 , N1 , N2 , N3 ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 3 мм-ээс багагүй байх;
- М 2 , М 3 ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 4 мм-ээс багагүй байх;
г) Дугуйн дээр “цасан ширхэг”-ийн тэмдэгтэй байх.
Цасны гинж нь үйлдвэрт хийгдсэн, дугуйны хэмжээнд тохирсон байх, мөн цас, мөсөөр хучигдсан замын гадаргуу дээр ашиглахад тохиромжтой байх.
Цасны гинжийг зөвхөн цас эсвэл мөсөөр хучигдсан замд ашиглах ёстой.
Эх сурвалж: www.asmap.ru