Турк Улс руу тээвэрлэлт гүйцэтгэгчдийн анхааралд
Турк Улсад тээврийн хэрэгслийн түлшний саванд оруулж буй дизелийн импортын татварын хэмжээ нэмэгдсэнийг анхаарна уу. Одоогийн байдлаар татваргүй орох хэмжээнээс хэтэрсэн дизелийн түлшний литр тутамд 13.29 турк лирийн татвар ногдуулж байна.
Чирэгч толгойн түлшний саванд 550 хүртэл литр дизелийг татвар төлөхгүйгээр оруулахыг зөвшөөрдөг байна. Тээвэрлэлт, хадгалалтын үед температурын тусгай горим шаарддаг ачаатай үед хөргөх төхөөрөмжийн саванд 200 хүртэл литр түлш нэмэлтээр оруулахыг зөвшөөрдөг байна.
Эх сурвалж. АСМАП