
Чех Улс авто зам ашигласны төлбөртөө өөрчлөлт орууллаа
2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Чех Улсад авто зам ашигласны төлбөр өөрчлөгдөнө. Төлбөрийг дараах хүчин зүйлсийг харгалзан тооцно. Үүнд:
- Авто замын ангилал (автомагистраль, 1-р ангиллын зам)
- Тээврийн хэрэгслийн ангилал (төлбөр хураах систем дэх тээврийн хэрэгсэл, М2, М3 ангиллын автобус)
- Тээврийн хэрэгслийн экологийн ангилал (Евро IV хүртэл, Евро V ба EEV, Евро VI, CNG-BIO Евро VI)
- Тээврийн хэрэгсэл эсвэл автоугсрааны жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ (3.5тн-оос 7.5 тн хүртэл, 7.5тн-оос 12тн хүртэл, 12тн-оос дээш)
- Тээврийн хэрэгсэл эсвэл автоугсрааны тэнхлэгийн тоо (2 тэнхлэг, 3 тэнхлэг, 4 тэнхлэг, 5 ба түүнээс дээш тэнхлэг)
- Хоногийн мөчлөг (өдөр – 05:00-21:59, шөнө – 22:00-04:59)
- Тээврийн хэрэгслийн CO2-ын үзүүлэлт. Тээврийн хэрэгслүүдийг 5 ангилна. Нэгдүгээр ангилал нь үзүүлэлтийн хувьд хамгийн доод ангилал бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 01-ээс өмнө анх бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл нэгдүгээр ангилалд орно. Эдгээр тээврийн хэрэгслүүд ангилал ахих боломжгүй юм. Энэ хугацаанаас хойш анх бүртгүүлсэн тээврийн хэрэгсэлд холбогдох мэдээлэл байхгүй тохиолдолд автоматаар ангилагдана. Тээврийн хэрэгслийн экологийн ангиллын хайлт (emission class finder)-аас тээврийн хэрэгслийн ангиллыг шалгаж болно. Хэрэв тээврийн хэрэгсэл ангилал ахих боломжтой бол шаардлагатай нотлох баримтууд бүрдүүлнэ.
Эх сурвалж: www.IRU.org, www.BAMAP.org