Узбекистан Улсын Ташкент хотод оргил ачааллын үеэр ачааны машины хөдөлгөөнийг хориглолоо

          Ташкент хотод 2024 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нь 10 тонноос дээш жинтэй N2, N3, O4 ангиллын тээврийн хэрэгслийг <оргил ачаалал>* – ын үеэр хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон талаар Узбекистаны автотээврийн холбоо (AIRCUZ) мэдээллээ.

          Мөн 2023 он хүртэлх хугацаанд Ташкент, Нукус болон бүс нутгийн төвүүдэд ЕВРО-5 болон түүнээс дээш стандартад нийцээгүй тээврийн хэрэгслийн ашиглалтыг үе шаттайгаар хязгаарлах юм байна.

<оргил ачаалал>* – орон нутгийн цагаар өдөр бүр 07:00 -10:00 (өглөө) болон 17:00-20:00 (орой).

Эх сурвалж: www.asmap.ru