
Казахстан Улс нэг тэнхлэг дээрх ачааллын хэмжээ 8 тонноос дээш тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
2024 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс Казахстан Улсын 8 бүс нутагт хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана гэж тус улсын Тээврийн яам мэдээллээ.
Жил бүрийн хаврын улиралд нэг тэнхлэг дээрх ачааллын хэмжээ 8 тонноос дээш тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарладаг. Энэ нь хаврын улиралд улсын чанартай авто замыг хамгаалахын тулд хийгддэг. Уг дүрэм 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Алматинск, Атырауск, Жамбылск, Улсытауск, Кызылординск, Мангистауск, Жетысуск болон Туркестанск гэсэн 8 бүс нутгийн авто замуудад үйлчилнэ.
Уг хязгаарлалт нь 3 дугаар сарын 01-ээс 4 дүгээр сарын 01-ний хооронд үйлчилнэ.
Хязгаарлалт нь дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:
- Олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй;
- Онцгой байдлын нөхцөлд болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцож буй;
- Хохирогчдод хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй болон хүнсний бүтээгдэхүүн, зорчигч, тээш, эм эмнэлэгийн хэрэгсэл тээвэрлэж буй;
- Зам барилгын ажилд оролцож буй.
2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний хооронд Акмолинск, Актюбинск, Абайск, Восточно-Казахстанск, Западно-Казахстанск, Карагандинск, Костанайск, Павлодарск болон Северо-Казахстанск бүс нутгуудад ижил төрлийн хязгаарлалтыг хийнэ.
Эх сурвалж: www.bamap.org