Гүрж Улс 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Тбилиси хотод оргил ачааллын үеэр ачааны машин, автобусны хөдөлгөөнийг хориглов

2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Тбилиси хотод M3, N2, N3 ангиллын тээврийн хэрэгслийг нийтийн хэрэгцээний авто замаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ гэж Гүржийн Эдийн засаг, тогтвортой хөгжлийн яамнаас мэдээлсэн байна.

Хязгаарлалт өглөөний 08:00-11:00, орой 17:00-20:00 цагийн оргил ачааллын үед үйлчилнэ.

Тухайн хязгаарлалт нь дараах тохиолдолд хамаархагүй. Үүнд:

  • Хуанлийн жилийн 8 дугаар сар;
  • Гүржийн хууль тогтоомжоор тогтоосон баярын өдрүүд;
  • Бямба болон ням гариг;
  • Тбилиси хотыг тойрсон тойрог зам.

Тээвэрлэлтийг төлөвлөхдөө дээрх мэдээллийг анхааралдаа авахыг хүсч байна.

Эх сурвалж: АСМАП