![](http://nartam.org/wp-content/uploads/40ece671481a2c4c50a14a190c6fe378.jpg)
Румын Улсын авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ
Авто зам ашигласны төлбөрийг үндэсний авто замын сүлжээ ашигласан хугацаагаас хамааруулж тогтоодог. Авто замын сүлжээ ашигласан хугацаанд тээвэрлэлтийн үргэлжлэх хугацаа болон тээврийн хэрэгслийн зогсолтын хугацааг оруулан тооцдог.
Румынд авто зам ашигласны төлбөр нь «ровиньета» гэж нэрлэгддэг бөгөөд бүх авто замын сүлжээнд дагаж мөрдөх ёстой байдаг. Уг үйлчилгээг Авто замын дэд бүтцийн менежментийн үндэсний компани (CNAIR)-ийн хилийн боомт дахь оффисуудаас болон UNTRR-ийн хөгжүүлсэн https://www.e-rovinieta.ro/en сайтаар дамжуулан онлайнаар Англи, Орос, Польш, Украин, Румын, Герман, Серби, Турк, Болгар дээр авах боломжтой.
2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шинэчлэгдсэн тариф дараах байдлаар мөрдөгдөнө.
Хүчин төгөлдөр «ровиньета»-гүй жолоочийг 250-4500 лей (~ 50-900 евро)-ээр торгох юм байна.